Ц.Элбэгдорж: Намайг долоон жил шалгаад юу ч гараагүй

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгөхөөр өнөөдөр /2026.08.17/ иржээ.

Тэрбээр, “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд сүүлийн хоёр жил АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд буусны дараа таван жил шалгасан. Нийтдээ долоон жил шалгасны дараагаар хууль зөрчсөн зүйл алга хэмээн хэргийг хүчингүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хурлаар хүчингүй болгосон.

Хүмүүс намайг хэрэг үйлдээд гадаад руу зугтсан. Одоо буцаж ирж байгаа юм байна гэж ойлгодог. Намайг долоон жил хангалттай шалгасан.

2023 оны 9 сард би Стэнфордын их сургуульд ажиллахаар уригдаж явсан. Одоогоор 10 гаруй олон улсын байгууллагуудад ажилладаг. 2024 оны сонгуулийн үеэр улс төрийн гүтгэлэг, миний нэрийг ашигласан баахан үйлдлүүд явсан байдаг. Тэр үеэр зохиомол хэрэг үүсгэн Интерпол руу миний нэрийг явуулсан. Тухайн байгууллага нь шалгаад улс төрийн шалтгаантай байна гэж үзсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас, хууль сахиулах байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Ер нь олон улсад хамгийн нээлттэй ил тод явдаг Монгол хүний нэг бол би. Хаана юу хийж яваагаа үргэлж хэлж ярьдаг.

АТГ-аас өмнө нь утасдаад өнөөдөр ирж мэдээлэл өгөөч гэсний дагуу ирлээ. Надад ямар асуудалтай холбоотой талаар юу ч хэлээгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна