“Ногоон автобусны хэрэг”-ийг Хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална

С.Гандэлгэр
2024/03/19

УИХ-аас Ногоон автобусны хэрэгт хяналт шалгалт хийлгэх зорилгоор байгуулсан Хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргалахаар болжээ.

Хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллана.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хороонд сөрөг хүчний дөрвөн гишүүн орсон ч даргаар нь сөрөг хүчний төлөөллийг сонгосонгүй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.231
    2024/03/19

    Сүндий даргална гэсэн

    Хариулах