Өчигдөр Москвад болсон салхины улмаас хоёр хүн осгож нас баржээ


ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр хүчтэй салхилж, хүйтэрчээ. Үүний улмаас 17 хүн осгосноос хоёр нь нас барсан байна. Хотын захиргаанаас цаг агаар муудахыг урьдчилан мэдэж, томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд, олон нийтийн газруудыг хаах арга хэмжээ авсан ч хохирол гарсан талаар хотын дарга С.Собянин мэдэгдэлдээ дурдсан байна.

Хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд холбогдох албаныхан цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор гарч болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна