Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй 10 жил болж байгаа кейс


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр саяхан ШШГГ-т ажиллах үеэрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой “шүгэл” үлээжээ.   

Сайд Б.Энхбаяр хэлэхдээ  “Томоохон мөнгөн дүнтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг хохироосон, шүүхийн шийдвэр нь нэгэнт гарсан ч шийдвэр гүйцэтгэлийн  явцад хэргүүд туйлын удаашралтай байна.  Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод байх бодлогыг баримталж байна.  Ялангуяа хууль сахиулах албад бизнесийн янз бүрийн бүлэглэлүүдийн аль нэг талд орж, ятгалгаар хэлмэгдүүлдэг, бизнесийг нь булааж авдаг ийм асуудал хэрхэвч байж болохгүй.  Миний бие энэ асуудалд хатуу бодлого баримталж ажиллана” гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын энэ мэдэгдэл Засгийн газрын бодлого, энэ чиглэлээр цаашид хэрэгжих үйл ажиллагааг шууд утгаараа илэрхийлж байгаа.

Анзаарахгүй өнгөрөх аргагүй үг бол, “гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг”  гэж хэлсэн нь. Гадаадын хөрөнгө оруулагчидтай адил, дотоодын хөрөнгө оруулагчдаа хамгаалах тухай яригдаж байна аа гэсэн үг. Дотоодын хөрөнгө оруулагчдаа гадаадынхтай адилтгаж авч үзэж эрхийг нь  хамгаалах тухайд Хууль зүйн сайдын хэлсэн үг

Эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан, төрийн нэр барьсан бүлэглэлүүдэд булаалгаж, хохирсон дотоодын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид олон бий. Бизнес эрхлэгчид гэдгээр ч хязгаарлагдахгүйгээр байна.

Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 22 удаа оролдоод чадаагүй байгаа баримтыг Хууль зүйн сайдын сонорт хүргэе.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хөрөнгө оруулах нөхцөлтэйгөөр Менежментийн гэрээгээр хувьчлах тухай сонгон шалгаруулалтад орж ялсан баг  бараг 2 тэрбум шахам хөрөнгөө оруулж, гэрээний үүргээ биелүүлж менежмент хийж 3 жил ажилласан байна. Гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн ч гэрээний нөгөө тал болох Нийслэлийн өмчийн харилцааны газар үүргээ биелүүлээгүйгээс Менежментийн баг өдий хүртэл хүлээж, цаг хугацаа, хөрөнгө оруулалт зэргээрээ хохирч байгаа аж. Энэ талаар Менежментийн багийн ахлагч ардын эмч Ж.Хатанбаатар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан байсан билээ.

Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 10 жил болно гэдэг хууль судалдаг хүмүүст сонин кейс байж болох ч бодит амьдрал дээр хуулийн хэрэгжилт гэдэг юм Монгол Улсад огт байхгүй байгааг харуулсан эмгэнэлт баримт.  Тиймээс хуулийн хэрэгжилтийн хангах үүрэгтэй хууль зүйн сайд анхааралдаа авч, дотоодын хөрөнгө оруулагчаа хамгаалахад бодит алхам хийгээсэй гэж олон нийт харж хүлээж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.248
    2024/04/25

    Уламжлалт анагаах ухаан, эмийн үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй шүү. импортын эмийн үнэ, чанар ямар билээ. Гэтэл элэг бөөр зүрх дархлааны маш сайн эм эднийх хийж байна. Сайн бод бод.

    Хариулах
  • 66.181.184.237
    2024/04/16

    Нийслэлийн өмчийн харилцааны газрын нөхдүүдийн бүтэлгүй хуйвалдаан юм биш үү энэ нөхдүүд хотын даргад буруу худал мэдээлэл өгч байсан байна дээ өөрөө асуудалд ул суурьтай нухацтай хандахгүй өрөөлийн зохион байгуулалттай худал мэдээллээр сүр дуулиан дэгдээгээд сүнс хар үз нягтал нямбаатараа

    Хариулах
  • 45.14.71.22
    2024/04/16

    энэ нямбаатар яагаад тэр хатанбаатар эмчийн эмийн үйлдвэрийн газрыг авах гээд улайраад байгаа юм бэ монгол ганц уламжлалт эмийн үйлдвэр гэж байна ш дээ хаин бүр дэмжих ёстой бус ууу

    Хариулах
  • 202.55.188.97
    2024/04/15

    Элэгний Хатанбаатар гэж эмчид хандаж, эрүүлжиж байсан хүний хувьд сайн эмч, эмнэлэг нь сайн үйлчилгээ үзүүлдэг гэдийг сайн мэднэ. Элэгний өвчлөл ихтэй Монгол Улсад эмнэлэг, сувилал нь ч эмч нь үнэхээр чухал хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.179.25.14
    2024/04/15

    Хатанбаатар эмч маш олон жил олон түмний эрүүл энхийн төлөө үр дүнтэй эмчилгээ сувилгаа хийж ирсэн. Миний мэдэх олон хүн энэ эмчээр эмчлүүлж эрүүл энх болсон. Энэ хүнд эмчилгээ сувилгааны обьекттыг нь хувьчиож өгвөл илүү ихийг бүтээх нь гарцаагүй. Хүрэлсүх болон бусад дарга нар анхааралдаа ард түмний төлөө хийж бүтээж байгаа хүнд өгөх зүйлийг нь өгаад ажил төрлийг нь хийлгэж өгөач ээ. Улсын өмч болгох нэрээр хэн нэгний шоу наадмын газар болгомооргшй байна шүү!!! Монгол улсад эмнэлэг сувилал, эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай хэвээрэн л байна. Ийм сэтгэлтэй зүтгэлтэй эмч нарыгаа дэмжиж ажиллахыг чин сэтгэлээсэн хүсэж байна .

    Хариулах