Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тавдугаар хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ

Х.Есү
2024/04/16

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ээлжит тавдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. 

Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга О. Нарандэлгэр болон Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд оролцож байна.

May be an image of 5 people and text

Хуралдаанаар "Сүмбэр-Рашаан” боомтыг байнгын ажиллагаатай,“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

May be an image of 9 people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна