Д.Амарбаясгалан: Хуримтлалын нэгдсэн санд иргэн бүрийн нэр дээр данс нээнэ

Х.Есү
2024/05/01

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр "Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Урд нь 750 орчим тэрбум төгрөг ипотект зарцуулагддаг байсан. 

Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр  ипотекийн зээл ямар нэг квотгүй болж байна гэсэн үг. Зээлийн хүсэлтээ өгөөд шаардлага хангасан иргэн бүр зээлд хамрагдах боломж нээгдэж байна гэсэн үг. 

Хуримтлалын нэгдсэн сан энэ онд хууль батлагдсантай холбогдуулж ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр эрх долоо хоногоос эхлээд иргэн бүрийн нэр дээр данс нээнэ. Бүх иргэн хуримтлалын нэгдсэн сан дээр данстай болно. 

Ирэх долоо хоногт төв банк, ЦХХХЯ, сангийн яам хамтраад хуримтлалын нэгдсэн сангаас иргэн бүрд ногдож байгаа бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.253
    2024/05/01

    иргэн бүр дансаа нээнэ гэдгийн учир утгыг маш сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Бэлэн бус зарцуулалт гэдгийг ч тайлбарлаж ойлгуулахгүй бол бөөн төөрөгдөл, эсрэг сурталчилгаа явж иргэдийн толгойг эргүүлээд эхэллээ.

    Хариулах