В.Путин: Дэлхийн дайн болгохгүйн тулд чадах бүхнээ хийнэ, гэхдээ бидэнд аюул занал учруулахыг хэнд ч зөвшөөрөхгүй

Zuv.mn
2024/05/09

Аугаа их, эх орны дайны ялалтын баярын жагсаал Москва хотноо орон нутгийн 10.00 цагаас /Монголын цагаар 15.00 цаг/ эхэлж, үргэлжилж байна. Энэ жилийн жагсаалыг Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар удирдаж байна.

 Харин хүндэтгэлийн суудлын гол хэсэгт ОХУ-ын Ерөнхийлөгч, Цэргийн Дээд ерөнхий командлагч В.Путин, цэргийн удирдагчдаас гадна Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Куба, Лаос, Гвинеи-Бисау улсын удирдагчид суудлаа эзэлжээ.

В.Путин баярын жагсаалыг нээж хэлсэн үгдээ “Дэлхийн дайн болгохгүйн тулд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ бидэнд аюул занал учруулахыг хэнд ч зөвшөөрөхгүй” гэжээ. Мөн холбоотнуудынхаа гавьяаг хэзээ ч дутуу үнэлж байгаагүй бөгөөд цаашид ч бүрэн итгэлтэй байхаа батлан илэрхийлсэн байна.

Тэрбээр үгээ “Оросын төлөө. Ялалтын төлөө. Ура” хэмээн төгсгөжээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.214
    2024/05/12

    Орос бол орос л юм бн. Одоо бидний ээлж ирэхнээ

    Хариулах
  • 66.181.161.68
    2024/05/10

    Яг л орос

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/05/09

    Россия, иди нахуй...

    Хариулах
  • 202.9.46.69
    2024/05/09

    Неонацистуудыг газрын хөрснөөс арчаарай.

    Хариулах
    • 66.181.176.53
      2024/05/09

      ДАРАА НЬ МОНГОЛЫГ КОЛОНИ БОЛГООРОЙ ТЭЭ

  • 66.181.161.101
    2024/05/09

    Оросуудаа амжилт жүжигчин бацааныг нам цохь өтгөн шингэнтэй нь холь лаларыг

    Хариулах
    • 66.181.176.53
      2024/05/09

      ДАРАА НЬ МОНГОЛЧУУДЫГ ХОНЬ БОЛГООРОЙ ТЭЭ