Н.Ганибал: Малчдадаа “ятгах тусам нягтал” гэж хэлмээр байна

С.Гандэлгэр
2024/05/15

УИХ-ын гишүүн Н.Ганибал даваа гарагт болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр “Шинэ хоршоо” хөтөлбөрийг шүүмжилж, малчдад зөвлөгөө өгөв.

Тэрбээр МАН-ынхан ямар ч эдийн засгийн тооцоо, судалгаагүй хөтөлбөр гаргаж ирээд сонгуульд ашиглаж байна, малчдыг маш их өрөнд орох нөхцөлийг үүсгэж байна хэмээн нухацтай хандахыг уриалав. Монголын төр малчдаа өрөнд оруулах нөхцөл рүү яагаад түлхээд байгаа юм бэ, эхлээд мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, малжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлсний дараа хоршоо, хамтын ажиллагааны тухай яриач ээ хэмээн эрх баригчдад хандлаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна