МАН-ын "ЖАГСААЛТ"-д бичигдсэн НУУЦЛАГ эрхмүүдийн дэлгэрэнгүй танилцуулга

Zuv.mn
2024/05/21

МАН жагсаалтдаа олон нийтэд нэр хүндтэй салбар бүрийн мэргэжилтнийг нэр дэвшүүлсэн билээ. Гэхдээ тэдний дунд олон нийтэд төдий танигдаагүй хүмүүс ч байгаа бөгөөд бид одоогоор нэрнээс өөр мэдээлэлгүй, нууцлаг байгаа тэдгээр эрхмийн албан тушаалын мэдээллийг хүргэж байна.  

Одоогоор тус намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн танилцуулаагүй байгаа бөгөөд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2024 оны тавдугаар сарын 24-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд хүргүүлэх учиртай. Харин 2024 оны зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Зарим хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд ирэх сарын 3-наас өмнө дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх боломжтой юм. 

Овог нэр

Албан тушаал

  1

Ганзоригийн Лувсанжамц

Хот төлөвлөгч, доктор, Япон улсын Ниплон Коэй ХХК-ийн Хот байгуулалтын хэлтсийн менежер

2

Мөнхчулууны Энхцэцэг

Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний Ахлах инженер, доктор

3

Чинбаатарын Анар

Холбооны инженер, ОНДО спейс үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга

4

Отгоны Саранчулуун

Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, “Ахиллис Монгол Олон улсын байгууллага” ТББ-ын гүйцэтгэх захирал

5

Дүгэрийн Рэгдэл

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

6

Даваасамбуугийн Ганмаа

Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор

7

Сүхбаатарын Эрдэнэбат

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч

8

Мэндбаярын Мандхай

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

9

Дашцэрэнгийн Энхтүвшин

Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч

10

Болдын Уянга

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд, уул уурхайн эксперт

11

Жанчивын Галбадрах

“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш

12

Аюушийн Ариунзаяа

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга

13

Баярмагнайн Баярбаатар

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга

14

Бадарчийн Хэрлэн

Удирдлагын академийн Хүний нөөцийн тэнхимийн багш, доктор, дэд профессор

15

Дуламын Бум-Очир

Антропологийн ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх

16

Одсүрэнгийн Номинчимэг

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, доктор

17

Сархадын Зулпхар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Төрийн захиргааны доктор, профессор

18

Хүрэлбаатарын Баасанжаргал

Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, Олон улсын Барын холбооны “Шилдэг Про боно хуульч” шагналт, хуульч, өмгөөлөгч

19

Ганболдын Ганбаяр

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд

20

Санжаагийн Мөнгөнчимэг

Сангийн дэд сайд

21

Пүрэвсүрэнгийн Баттөр

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Соёлын дэд сайд

22

Баярсайханы Солонгоо

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

23

Чоймаагийн Лодойравсал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, Техникийн ухааны доктор

24

Нанзадын Баярчимэг

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

25

Баасандаваагийн Дөлгөөн

Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал

26

Адьяажавын Адилбиш

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгч, МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга

27

Сугаржавын Далхаасүрэн

Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга

28

Чулуунбаатарын Болортуяа

Монголын менежмент форумын УЗ гишүүн

29

Ганжавын Баярхүү

Монгол Ардын Намын Хэвлэл мэдээллийн газрын дарга

30

Дагва-Очирын Бумдарь

Стратеги академийн захирал, доктор, дэд профессор

31

Дугараагийн Алтанхуяг

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин

32

Пүрэвсүрэнгийн Цолмон

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч

33

Түмэнбаярын Сайнжаргал

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч

34

Баярмагнайн Юмжирмаа

Булган аймгийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн

35

Минжигдоржийн Найданхүү

Норвегийн Баялагийн сангийн мэргэжилтэн

36

Алтайн Энхзул

Монгол Улсын Их хурлын даргын зөвлөх

37

Пүрэвдагвын Бодьсайхан

Стратеги академийн судлаач, Завхан аймгийн СДМОХ-ны тэргүүн

38

Бямбажавын Нандин-Эрдэнэ

 

Улс төр судлалын доктор

39

Түмэннастын Алтансүх

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

40

Мавганцэрэнгийн Мөнхчулуун

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч, их эмч

41

Мягмарсүрэнгийн Батзориг

Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

42

Данзанбалжирын Энхжаргал

СоцИнтерний Санхүүгийн зөвлөлийн гишүүн

43

Цолмонгийн Сүхбаатар

Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

44

Хурцын Оюунцэцэг

“Газопровод союз восток” ХХК-ийн Хуулийн ерөнхий зөвлөх

45

Чинболдын Энхболд

Мэс заслын их эмч, Анагаах ухааны доктор

46

Баасанжавын Гүнжинлхам

Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

47

Нэргүйн Жавхлан

 

Biznetwork үүсгэн байгуулагч

48

Бибишийн Оюун-Эрдэнэ

СДМЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.158
    13 цагийн өмнө

    Ийм супер цагаан захтануудаас юу ч хүлээгээд нэмэргүй эд нар зүгээр л кнопны амьгүй албатууд МАН-гарууд энэ удаа бид ийм мундаг хүмүүс жагсаалтаар оруулж байна гэж санал авах гэсэн л зальт арга сэдэж ард түмнийг төөрөлдүүлж байна

    Хариулах
  • 202.126.90.135
    17 цагийн өмнө

    Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ирлээ.

    Хариулах
  • 122.201.31.34
    2024/05/23

    Хөөрхнөө Номинчимэг л байна даа эд нар дотроо гайгүй нь амжилт хайраа.Оюунэрдэнэдээ маш сайн түшиг болоорой танай нам дотор байгаа тарваган тахлуудыг цэвэрлээрэ й.Өнөрболо

    Хариулах
  • 202.9.46.88
    2024/05/22

    Худалч хулгайч сэтгэлтэй, сэтгэхүйтэй нөхөд байх вий, хүний эрээн дотроо гэж, албан тушаалд очоод мөнгөний сураг сонсоод, барааг нь харахаараа хүн чанараа гээдэггүй тйим л хүмүүс байж, эх орноо хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулаарай билээ

    Хариулах
  • 103.57.95.214
    2024/05/22

    Бүгдэд нь амжилт хүсье та нар улсынхаан хөгжилд үнэтэй жинтэй хувь нэмэрээ оруулаж чадах сайхан мэдлэг боловсролтой залуучууд та нарийгаа дэмжиж байна намын ахмад гишүүн

    Хариулах
    • 202.126.89.158
      2024/05/27

      Юун их долоодогийн ахмад гишүүн ч гэх шиг төгцөг чинь

    • 103.57.93.28
      2024/05/23

      Хаха