“Милан 2026” өвлийн олимпын наадмыг Зохион байгуулах хорооны байранд Цагдаа нар нэгжлэг хийжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, олимпын наадмыг зохион байгуулах хороо технологийн үйлчилгээ үзүүлэх компанийг сонгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй учир гэнэтийн нэгжлэг оруулсан гэнэ.
ЗБХ-ны зүгээс гэхдээ нөхцөл байдлыг тайван хүлээж авч, мөрдөн байцаалтын ажилд бүх талаар хамтрахаа илэрхийлсэн байна.
“Corriere della Sera” сонин өмнө нь дээрх хэрэгт ЗБХ-ны дор хаяж гурван хүн шалгагдаж байгаа, тэдний дотор дарга Винченцо Новари байгаа гэж мэдээлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна