3x3 сагсанбөмбөгийн залуучуудын шигшээ баг "FIBA 3x3 Youth Nations League 2026 - Asia Central/East - Stop 3" тэмцээнд түрүүллээ

Zuv.mn
52 минутын өмнө

БНХАУ-ын Чанжоу хотноо энэ сарын 10-нд эхэлсэн "FIBA 3x3 Youth Nations League 2026 - Asia Central/East - Stop 3" тэмцээн Монгол Улсын шигшээ агийн ялалтаар өндөрлөлөө. 

Манай U23 буюу 23 хүртэлх насны залуучуудын эрэгтэй шигшээ баг энэхүү амжилтыг үзүүлсэн юм. Багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нар тогложээ. 

Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр хожлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна