Монгол жижиг, монголчууд боловсрол муутай л даа. Ядуурал газар авсан, эд материалын хувьд ч, оюун санааны хувьд ч дор орсон. Гэхдээ, олон улсын жишиг стандарттай, хүлээн зөвшөөрөгдсөн онолтой юмыг мушгиж пи ар хиймээргүй, олон нийт дагаж намирмааргүй байна. “Намын дарга тойрогт нэр дэвшиж манлайлал үзүүлдэг” гэж ямар элэнцэг байдаг юм бэ.
Энэ жил бид хоёр дахь удаагаа пропорциональ, мажоритар хосолсон холимог тогтолцоогоор сонгууль хийж байна. Жагсаалтад хамгийн сайн, лидер улстөрчөө бичих ёстой болдог нь сонгуулийн холимог тогтолцооны хамгийн гол онцлог. Тиймээс намдаа нөлөөтөй олон улстөрчөөс 28-ыг шигших шүүлтүүрийн нүх том байх ёстой болдог. Маш нарийн шигшиж, жинхэнэ чадварлаг хүмүүсээ үлдээнэ гэсэн санаа.
Одоо намуудын жагсаалтыг харъя.
МАН салбар бүрийн төлөөлийг нэр дэвшүүлсэн. Эдгээр хүмүүс тойрогт нэр дэвшвэл парламентад орох бараг боломжгүй. Тэгэхээр, энэ бол эрх баригч намын зүгээс Парламентыг шинэчлэхийн төлөө, шинэ уур амьсгал оруулж ирэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг мөн.
Гэхдээ, олон улсад юу гэж үздэг вэ гэхээр, жагсаалтыг намын жагсаалт гэж үздэг, тэгж нэрлэж, ярьж бичдэг. Жагсаалт намын өнгө төрхийг илэрхийлэхүйц байх ёстой. Бас жагсаалтыг намын дарга тэргүүлдэг. Намд өгч байгаа санал учраас тэр. Тийм ч учраас заримдаа сонгуулийн өмнө нэр хүндтэй хүнийг намын даргаар тавьж, жагсаалт тэргүүлүүлэх тактик ашигладаг. Гэтэл манайд эсрэгээрээ болов.
Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшлээ. Жагсаалтыг Г.Лувсанжамц гэж залуу тэргүүлэв. Монголлчууд “Ерөнхий сайд улс төрийн манлайлал үзүүллээ” гэж алга ташив. Өөр улсад бол “Энэ намын даргын нэр хүнд жирийн нэг инженер залуугаас доор орчихсон юм байна” гэж шууд дүгнэнэ. Түүнчлэн, “Дандаа улстөрч биш хүн бичсэнийг харах юм бол “Энэ намд намын нүүр царай болж, намдаа санал авч ирэх боломжтой сайн улстөрч байхгүй юм байна” гэж бодно. Үнэндээ ч тийм. Монголын хувьд ч тийм байгаа.
Эрх баригчид дотор ядаж 48 шижигнэсэн, нэр цэвэр улстөрч байхгүй байна аа л гэсэн үг. Лу.Гантөмөр жагсаалтын ард нуугдсан биш, МАН бүтэн намаараа жагсаалтын ард нуугдсан ч байж мэднэ.
Шинэ хүмүүсийг оруулж ирэх гэсэн байж болно, тэр хүсэл эрмэлзлээ хүчтэй илэрхийлэхийн тулд дарга нь жагсаалт тэргүүлэхээс татгалзсан байж болно. Гэхдээ “Намын дарга хүн тйорогт нэр дэвшиж манлайлал үзүүлдэг” гэж “тархи угаах”-аа, энэ буруу, балай өнцгөөрөө бусад намын дарга нарыг өөлмөөргүй байна.
Түүнчлэн, Ардчилсан намын жагсаалтад улстөрчдийн гар хөл болж байсан хүмүүс нэр дэвшсэн гэсэн шүүмжлэл үндэстэй ч МАН-ын жагсаалтад нэр дэвшсэн нууц, шинэ хүмүүс хэн нэгний гар хөл болно гэж тохироод жагсаалтад бичигдээгүйг хэн яаж батлах юм бэ.
МАН сонгуулийн дүрэм зохиосон. Тэр дүрмээрээ хожихын тулд л тоглож байна. Дарга нь манлайлж байгаа хэрэг биш. Харин ч бүхэл бүтэн намаа жагсаалтын ард нуусан байж мэднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.248
Зайлуул юуч мэдэхгүй байж юм эрээчих гэж уншигч чамайг бөгс долоогч маягаар ойлгохоор байна.
Хариулах202.9.40.226
AN namiin condom butehgui
Хариулах202.55.188.36
Х.Батсайхан ЧИ юу бичмэр болоод байна.Үнэн чадваргүй юмаа ОЮУНЭРДЭНИЙГ МУУЛАХ санаа байх юу.Тэртээ тэргүй чигээрээ гарна.
Хариулах202.170.66.3
Чи яаж мэдэж байгаа юм. Тийм бол сонгууль хийгээд яах юм бэ
66.181.164.43
Тойрогт өрсөлдөх нь жагсаалд зогссоноос хамаагүй нэр хүндтэй. Ялах ялагдахыг тэр хүний хэн бэ гэдгээс шалтгаална.
Хариулах202.179.26.147
Жагсаалтын ард хулгайч , ард түмний өмнө хэлэх юмгүй хийсэн ажилгүй, сонгогч олноос үхтлээ айсан амьтад л ордогийг мэднэ дээ бид. Харин шинэ залуус бол ирэдүйд том улс төрч болох үүд хаалгаа нээх боломжтой болж байгаа юм
Хариулах