ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Узбекистанд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Тэрбээр Ташкентад байх хугацаандаа олон чухал үйл явдалд оролцсоны нэг нь Хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан явдал байв. Асуултууд зөвхөн хоёр орны харилцааг хөндсөнгүй, олон улсын нөхцөл байдалтай цаг үеийн асуудлуудыг хамарсан ч В.Путин цааргалахгүй хариулсан юм.
Украин, Европын холбооны УАЦЭ-ийн гишүүн улсууд алсын тусгалтай пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжийг хөндөн, энэ талаар идэвхтэй хэлэлцэж, УАЦЭ-ийн ЕНБД Йенс Столтенберг харин энэ асуудалд эвсэл ямар ч хамаагүй мэт дүр эсгэхийг оролдож байгаа талаар юу бодож байгааг нь В.Путинаас асуухад тэрбээр “Үнэнийг хэлэхэд, УАЦЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Түүнийг Норвегийн Ерөнхий сайд байхад нь бид хамтран ажиллаж, Баренцын тэнгистэйхолбоотой болон бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж байсан. Тэр үед би түүнийг солиороогүй байсан гэдгийг баталж чадна.
Хэрвээ Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалын нарийвчлалтай зэвсгээр цохилт өгөх боломжийн тухай ярьсан бол тэрээр цэрэг-улс төрийн байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд хэдийгээр над шиг энгийн иргэн ч гэлээ, нэгд, алсын тусгалын нарийвчлалын зэвсгүүдийг сансрын төхөөрөмжгүйгээр ашиглах боломжгүй гэдгийг мэдэх ёстой.
Хоёрт, зорилтот бай болон нислэгийн даалгавар гэж нэрлэгддэг эцсийн сонголтыг зөвхөн эдгээр тагнуулын мэдээлэл, техникийн тагнуулын үндсэн дээр өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд хийх боломжтой. “Storm Shadow” гэх мэт зарим цохилтын системүүдийн хувьд эдгээр даалгавруудыг Украины цэргийн албан хаагчидгүйгээр нислэгийн даалгаварт автоматаар оруулах боломжтой. Хэн үүнийг хийж чадах вэ. Эдгээр бөмбөрийн системийг үйлдвэрлэдэг, Украинд нийлүүлдэг хүмүүс хийж чадна. Өөрөөр хэлбэл, Украины цэргийн албан хаагчдын оролцоогүйгээр хайхрамжгүй байдал, алдаа эндэл гарч болно гэсэн үг.
Бусад систем, тухайлбал ATACMS-ийг мөн л сансрын хайгуулын үндсэн дээр бэлтгэж, боловсруулж, автоматаар тооцоонд оруулдаг. Тэд юу оруулж байгаагаа ч ойлгохгүй байж мэднэ. Өнөөдөр Украйны армийнхан нислэгийн даалгавруудыг танилцуулж байна. Гэхдээ энэ ажлыг Украины цэргийн албан хаагчид бус УАЦЭ-ийн орнуудын төлөөлөгчид бэлтгэж байгаа. Тиймээс УАЦЭ-ийн орнууд, ялангуяа Европын жижиг улсуудын төлөөлөгчид юугаар тоглож байгаагаа ойлгох хэрэгтэй.
Жижиг нутаг дэвсгэртэй, хүн ам ихтэй муж гэдгээ санаж байх ёстой. Энэ бол Оросын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөхөөсөө өмнө нэн түрүүнд анхаарах ёстой хүчин зүйл юм. Энэ бол ноцтой зүйл, бид үүнийг маш анхааралтай ажиглаж, харж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.225
дайнаа зогсоох хэрэгтэй дээ орос бол дайны эхэнд үедээ ялгадаж байгаад л маш хүнд хэцүү үед ялалт байгуулсанг хэн бүхэн мэднэ дээ одоо ч тийм болсон яаж дайтахаа мэдсэн улстай украин дандаа хүнээс юм гуйдаг улс дийлэхгүй нь ойлгомжтой
Хариулах202.9.41.18
Шууд хэлжээ Тэр хүн ам нягтаршил ихтэй жижиг газар нутагтай улсуудад ганц л бөмбөг хангалттай шүү хирээ мэдээрэй гэж анхааруулсан бололтой.
Хариулах