УИХ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нарын маргалдаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Энэ талаар Ж.Ганбаатар өөрийн цахим хуудсанд дараах тайлбарыг оруулжээ.
Тэрбээр "УИХ-ын даргатай ам муруйсан бичлэг сошиалаар явсан юм шиг байна.
Сонгууль дөхөөд муулах, гоочлох юм хайгаад олохгүй болохоороо ийм юмаар хөөцөлддөг болж.
Би 10 хуруугаараа маажиж амьдралаа босгосон хүн.
Төрийн өмчийн хувьчлалд оролцоогүй, банкнаас зээл авч дампууруулалцаагүй, төсвийн мөнгө, элдэв сангаас хулгай хийгээгүй нэр цэвэр яваа минь намайг үсрээд л “чихрийн наймаачин” гэдэг нэр зүүлгэдэг юм. Хайгаад ч өөр юм олдохгүй л дээ.
Хариуцаж байгаа салбараа хамгаалж ам муруйсан нь үнэн. Салбарын асуудлыг ингэж, тэгж шийд гэж хөндлөнгөөс зааварчлах эрх хэнд ч байхгүй.
Ялангуяа субьективээр асуудалд хандаж байгаа тохиолдолд бүр ч хүлээж авахгүй. Хэн нэгэн даргыг хэлэхээр хууль зөрччихдөг хүн би биш.
Хуулийн дээгүүр хэзээ ч, хэн ч алхах эрхгүй" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.128
"ОРГИЛ"гэдэг нэртэй БНХАУ н чанаргүй барааг чихсэн томоохон ТҮЦ ий энэ эзэн боссыхоо өмнөөс далчигнаж байж нэг худагт чаахнээ арчигдаваа чам шиг нусан таглаа их чаг чаг хийдэг болжээ хирээ мэдэж бяраа танимой кккк
Хариулах202.9.47.28
Туулын голын мөсийг долоох гэж босгосон энэ хөрөнгийг одоо би яах вэ? Орчин үеийн Итгэлт баян юм уу даа...ккк
Хариулах66.181.184.40
10хуруугаараа яаж маажихлаар баяждаг юм бол...нүүрс мааждаг юм уу...
Хариулах