УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед Зөв.мн сайтын редакц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дундаас элдэв хэрэгт холбогдсон, ёс зүйн асуудалтай нэр дэвшигчдийг "Хар жагсаалт" булангаараа онцолж байгаа билээ.
Энэ удаад бид Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан, Засаг даргын орлогч Н.Энхбатыг онцолж байна. Түүний хувьд ирэх сонгуулиар VII тойрог буюу Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийг хамарсан говийн бүсэд нэр дэвших эрхээ аваад буй.
Түүнийг 2022 оны баяр наадмын үеэр улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан Өмнөговь аймгийн засаг даргын орлогч гэдгээр нь олон нийт маш сайн мэднэ. Тодруулбал түүний даваа наймаалцсан байж болзошгүй бичлэг наадмын үеэр цацагдаж олны шүүмжлэл дагуулж байсан юм.
Тухайн бичлэгт Улсын заан Н.Жаргалбаяр "Хэд юм бэ" гэж асууж, хариуд нь "Тоогоо хэл" гэж буй Н.Энхбатын яриа дүрс бичлэгт бууж, тухайн үедээ олон нийтэд цацагдаж байлаа. Ингэж ярьсны дараахан Н.Жаргалбаяр заан Э.Нямааг амлан авч, өвдөг шороодсон байдаг.
Улмаар дээрх гурван хүнд холбогдох, "Даваа наймаалцсан байж болзошгүй" хэргийг АТГ-аас шалгаж, өнгөрсөн оны сүүлчээр хэргийг нь хааж байсан билээ. АТГ-аас бичлэг цацагдсанаас хойш хэд хэдэн удаа Н.Энхбат, Н.Жаргалбаяр, Э.Нямаа нарыг дуудан ирүүлж мэдүүлэг авч шалгасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үеэр мөнгө шилжүүлсэн болон авсан баримт илрээгүй учраас хэргийг хаасан байна.
Ямартай ч хэрэг явдал Н.Энхбат болон Н.Жаргалбаяр нарын утсаар ярьсны дагуу тавын даваанд Э.Нямааг амлан авч түүнд өвдөг шороодсон. Өөрөөр хэлбэл Н.Энхбатын хүссэнээр болсон гэсэн үг.
Нэр дэвшигч Н.Энхбатын хувьд 2007 оноос хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан. Аймгийнхаа ИТХ-д нэг бус удаа сонгогдсон нэгэн. Мөн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар томилогдсон байна.
Тиймдээ ч түүний улс төрийг Д.Бат-Эрдэнээс салгах аргагүй. Үеийн үед Өмнөговь аймагт нөлөөтэй байсан Д.Бат-Эрдэнэ өөрөө нүүрсний хэрэгт холбогдон, нэгэнт нэр дэвших боломжгүй болсон учраас өөрийнхөө төлөөний хүмүүсийг УИХ-д сойх нь тодорхой байсан. Тэр нь мэдээж туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбат болон Аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Р.Сэддорж нар юм.
Ганцаараа УИХ-д сууж байхдаа ард түмний "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас "хумсалсан" "Ажнай" Д.Бат-Эрдэнэ ирэх парламентад үржээд орж ирэх магадлал байна л гэсэн үг.
Д.Бат-Эрдэнийг гэм буруутай гэж үзвэл Н.Энхбат, Р.Сэддорж нар ч бас нүүрсний хэрэгт холбогдох магадлалтай.
Энгийн нэгэн жишээг дурдахад, Н.Энхбат нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хүү Билгүүн, Засаг дарга Р.Сэддорж болон Аймгийн арслан Т.Энхтайван нар "Говь төрх" ХХК-г хамтран эзэмшдэг. "Говь төрх" ХХК нь ачаа тээвэр болон гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн тус компани нь 2012 онд байгуулагдсан бөгөөд одоогоос 12 жилийн өмнө дээрх хүмүүс халаас нэгтэй болсныг илтгэж буй.
Тодруулбал, Н.Энхбат нь "эргэлзээтэй" орлогоор даваа наймаалцаж, Монгол төрийн наадмыг доромжилсон ёс зүйгүй этгээд болж таарч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.249
Тэнэг гэхэд арай л тэнэг үү? дансаараа аваал малнуудаа өөр хулгайчийн дансаар аваад болчихдог шүү дээ.АН нээрээ л мөнгө сарвайсан болгоныг дэвшүүллээ энэ арай хэтэрнээ жайжийсан Гантөмөр нээрээ мудак юмаа
Хариулах202.126.89.251
Юү гэж дансаар мөнгө авч начин хийх билээ дээ бэлнээр аваад өөр хүнд шилжүүлээд л болно шдээ АТГ арай жул ажилласан бна шүү
Хариулах