​“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоол​ыг ил болголоо

Zuv.mn
2024/06/06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болголоо.     

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд  тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох юм байна.

Засгийн газар УИХ-тай зөвшилцөний үндсэн дээр УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна.

Тухайн үед төр стратегийн орддоо заавал хөрөнгө оруулж байж хувь эзэмших хууль баталж, Цагаан суварга дээр 350 сая ам.доллар гаргаж байж хувь эзэмших нөхцөл байдал үүгэн, улмаар хувь эзэмшихээс татгалзсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна