ХАЙЛУУР ЖОНШНЫ БАЯЖМАЛЫГ АМЖИЛТТАЙ АРИЛЖЛАА

Zuv.mn
2024/06/08

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хайлуур жоншны баяжмалын арилжаа хоёрдахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

Тус арилжаанд худалдан авагч тал анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ-ын 67 багц 4,355 тонн, CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмалыг 1,567,800 ам.доллар буюу 5,301,876,294 төгрөгөөр худалдан авснаар Монгол Улсаас экспортод гаргах хайлуур жонш амжилттай арилжигдсан онцлох үйл явдал болж өнгөрлөө. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна