В.Путин: Орос Европ тивд байгаагаас хамаагүй олон цөмийн зэвсэгтэй

Zuv.mn
2024/06/10

Орос Украйныг эзлэн түрэмгийлснээс хойш цөмийн зэвсгийн цохилтыг хийж, Орос улс руу дайрах оролдлого хийх нь гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй гэж бусад орнуудад олон удаа анхааруулсаар ирсэн. 

Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд ярилцлага өгөхдөө: “Украйнд ялалт байгуулахын тулд цөмийн зэвсэг ашиглах шаардлагагүй” хэмээн  онцоллоо.  

 Украйныг дэмжиж байгаа Европын Орнуудад хандан “АНУ өөрсдийнхийгөө авчирсан ч Орос Европ тивд байгаагаас хамаагүй олон цөмийн зэвсэгтэй” хэмээн мөн дашрамд анхааруулсан юм.  

Өнгөрсөн долоо хоногийн хувьд ийнхүү Санкт-Петербургт онцгой долоо хоног байлаа. Нэг талаар томоохон эдийн засгийн форум болж, Орос улс юунд бай хамтын ажиллагаанд бэлэн байна гэсэн мессежийг өгсөн юм. 

П.Наранчимэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна