Сумын Засаг дарга асныг улс төрийн сэдвээр маргалдсаны улмаас хөнөөсөн хэрэг гарчээ

Zuv.mn
2024/06/16

Сумын засаг дарга асны аминд хүрсэн хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. Хохирогч нь Ардчилсан намын гишүүн, өмнө нь сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн аж. Гэмт этгээд хохирогчтой улс төрийн сэдвээр маргалдаж, биед нь халдсан аж. Улмаар хүзүүн тус газар нь өшиглөж аминд нь хүрсэн гэх мэдээлэл байна.

Ардчилсан намын зүгээс Залуучууд зочид буудалд яг энэ асуудлаар мэдээлэл хийх бөгөөд бид шууд дамжуулан хүргэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна