Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
Сонгуулийн өдөр бороо их орох учраас онцгой байдлын 100 алба хаагч бэлэн байдалд ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа амжилттай болж, нэр дэвшигчдийн хувьд 61.3 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй байлаа.
Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа амжилттай хийж дуусгалаа. Цагдаагийн байгууллагаас зөрчлийн талаар мэдээлэл өгнө.
Гадаадад байгаа 13035 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ жил гадаадад байгаа иргэдээ цахимаар бүртгүүлж, өөрийн биеэр ирж саналаа өгөхөөр зохион байгууллаа. Маргааш орой бүх хэсгийн хороод хаагдсаны дараа гадаадад байгаа иргэдийн саналыг задалж, тоолж, нэгтгэнэ.
Европын парламентын төлөөлөгчид ирж, ажиглалт хийнэ. Эдгээр байгууллагын зөвлөмж бие даасан байдлаар явна. Харин дотоодын ажиглагчаар 30 мянган хүн ажиллана.
Автоматжуулсан системээр иргэдийн саналыг тоолохоос гадна хяналтын тооллогыг зуун хувь гараар хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд хяналтын камерын дор зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна