Хүн намаас БГД-т нэр дэвшигч Ж.Золжаргал хууль зөрчиж, нэр татагдах нөхцөл үүсчээ

Zuv.mn
2024/06/27

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт Хүн намаас нэр дэвшигч Жаргалсайханы Золжаргалнь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн тухай Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол иржээ.

Тодруулбал Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 39.2-т Сонгуулийн сурталчилгааг дараахарга, хэлбэрээр явуулна” гээд 39.2.1-39.2.8-т Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг нарийвчилан зохицуулсан байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 48.5.1-т “энэ хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх” гэж заажээ.

Үүнээс үзвэл МУИХСтХ-ийн 39.2.1-39.2.8-д зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Гэтэл Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт Хүн намаас нэр дэвшигч Жаргалсайханы Золжаргал нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “79960215” тоот утасны дугаараас “Sain uu, BGD-t HUN namaasJargalsaikhanii ZOLJGRGAL engineeriin bag ner devshij baina. Ta unet sanalaa ugnu gedegt itgej baina. Uurchilnu. Tsag nibolson.” гэх агуулга бүхий “MESSAGE”-ыг сонгогчдын хувийн утсанд илгээсэн байна.
Энэ нь МУИХСтХ-ийн  39.2.1-39.2.8-д заасан Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл  тус хуулийн 48.5.1-т “энэ хуульд зааснаас өөр арга хэлбэрээрсонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд холбогдох хууль дүрмийн дагуу хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь цаашлаад СЕХ-ноос нэр дэвшигчээс нэр татах нөхцөл үүсэх ажээ.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.82
    11 минутын өмнө

    Irsn shu arga hemjee awah heregte

    Хариулах
  • 103.212.162.75
    49 минутын өмнө

    ирсээн ирсэн ингэх гээд л байэ

    Хариулах
  • 202.126.89.212
    1 цагийн өмнө

    Ирсэн ирсэн

    Хариулах
  • 202.126.90.230
    1 цагийн өмнө

    Irsen shdee

    Хариулах
  • 59.153.113.208
    1 цагийн өмнө

    надад ч бас ирсэн ш дээ

    Хариулах
  • 202.126.91.242
    1 цагийн өмнө

    Надад ирсэн

    Хариулах
  • 202.126.91.242
    1 цагийн өмнө

    Манай хороонд нэлээдгүй ирсэн.

    Хариулах
  • 202.126.91.242
    1 цагийн өмнө

    Сонгуулийн ерөнхий хороо арга хэмжээ аваачээ.Манай БГД ийн бараг бүх иргэдэд ирсэн шүү.

    Хариулах
  • 66.181.189.43
    1 цагийн өмнө

    Золжаргал хууль мэдэхгүйгээ биш санаатайгаар бусад 49 нэр дэвшигчийнхээ боломжийг хулгайлсан бөйна

    Хариулах
  • 139.5.219.46
    2024/06/27

    Ман ын даваасүрэнгээс чат бас их ирж л байсан даа

    Хариулах
  • 202.55.188.113
    2024/06/27

    тмшдээ өчигдөр манайханд бас ирсэншдээ

    Хариулах
  • 202.126.89.130
    2024/06/27

    Арайл дэндүү улайраад байсан юмаа. Хэтэрхий бүдүүлгээр хууль зөрчсөн юмаа одоо яая гэхэвдээ өөрөө оочсон хүүхэд уйлдаггүй юм

    Хариулах
    • 122.201.31.82
      2024/06/28

      засс зайлаа