МАН 3,6 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ

Х.Есү
2024/06/27

Монгол ардын нам сурталчилгааны өдрүүдэд иргэн ААН--үүдээс нийтдээ 3,6 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ. 

Үүнээс 2,4 тэрбум төгрөгийг намын  сурталчилгаандаа зарцуулжээ. Хандивын мөнгийг тодруулбал, 49 хуулийн этгээдээс 1 тэрбум 470 сая төгрөг, 215 иргэнээс 2 тэрбум 140 сая төгрөг хандивлажээ. 

Эдгээр цугласан хандивын мөнгөний зарцуулалтын талаарх мэдээллийг хүргэе. 

 Сонгуулийн сурталчилгааны материал, хэвлүүлэх сонгогчдод тараахад 67 сая 650 мянган төгрөг, намын далбааг гудамж талбайд байршуулах таних тэмдэг уриа ашиглах зардалд 390 сая 500 мянган төгрөг, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 155 сая, сонгуулийн сурталчилгаанд радио телевизэд 1 тэрбум 293 сая 580 мянган төгрөг, цахим орчинд ашиглах зардалд 451 сая 500 мянга, өдөр тутмын болон бусад зардалд 75 сая нийт 2 тэрбум 433 сая 230 мянган төгрөгийг зарцуулжээ. 

Мөн хуулиар зөвшөөрөгдөөгүй 30 сая төгрөгийн хандивыг буцаажээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.165.225.230
    2024/06/27

    ard tymen MAN-d handivlasaar l baigaa ni haragdaj baina,.....

    Хариулах