“Дрон нисгэж, МАН-ын байрыг тагнасан” хэмээн нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй баг"-ийн автомашиныг нэгжжээ

Х.Батсайхан
2024/06/28

УИХ-ын сонгуулийн VII тойрог, Говийн бүсэд Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн машиныг нэгжсэн явдал өчигдөр Дорноговь аймагт гарчээ.   

Тодруулбал, өчигдөр орой 21.30 цагийн орчимд Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа н.Батсуурь тэргүүтэй бүрэлдэхүүн нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн сонгуулийн штабт бүртгэлтэй автомашинд үзлэг, шалгалт хийсэн аж. Шалгах болсон шалтгаанаа “МАН-аас мэдээлэл ирсний дагуу” хэмээн тайлбарласан байна.   

Гомдол мэдээлэл өгсөн гэх Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал "Иргэн Л.Мөнхбаясгалангийн ярилцлагын бичлэг 2024.06.27-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд тархсан. Бичлэгт гарч байгаа 1577УЕА дугаартай автомашин нь СЕХ-нд бүртгүүлсэн, эсхүл иргэн Л.Мөнхбаясгалангийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь тогтоогдохгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан огт зорчиж яваагүй, харин "Цензургүй баг" хэмээх 4-5 хүн зорчиж байсан байна. Эдгээр хүмүүс нь Дорноговь аймгийн МАН-ын хорооны байрны гадаа дрон нисгэж, цонхны гаднаас зураг, бичлэг хийсэн. Гэрээт харуул хамгаалалтын ажилтан тухайн залуучуудтай уулзсан. "Хамрын хийдийн зураг аваад ирсэн. Машин эвдэрсэн тул хүлээнгээ аймгийн дүрс авч байна" гэж хэлжээ. Гэвч ажил тарж хүмүүс явсан боловч эдгээр залуус дахин дрон хөөргөж, тагнаж чагнах зорилготой ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг. Иймд гэрээт харуул хамгаалалт цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Цагдаагийн байгууллага шалгах явцад урьдаас зохион байгуулсан байсан бололтой гэнэтхэн зураг бичлэг хийж эхэлсэн. Нэр дэвшигчийн биед халдаж байгаа мэт, дарамтанд орсон мэт ойлголтыг иргэдэд төрүүлэх гэсэн гэж үзэж байна" гэж мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.1
    2024/06/28

    ovoo l mungutei ym bn , uur yu gehevdee .hu

    Хариулах
  • 103.168.34.49
    2024/06/28

    Хулгайчтай хийлээд бас луйврын үан сурчихаа юу. Уг нь овоо юм байсан. Сүүлийн -3 жил нэг л бишээ

    Хариулах