Ирц 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад өндөр байна

Х.Батсайхан
2024/06/28

Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийн мэдээллийг өглөө. 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 400 мянга гаруй сонгогч саналаа өгчээ. Улсын хэмжээнд нийт 2,238,005 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд энэ ннь нийт сонгогчдын 19 орчим хувь юм.  

Сонгуулийн ирц 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад өндөр байна. Энэ эрчээр санал хураалт үргэлжилбэл, хуулийн хугацаанд санал хураалт амжилттай явж дуусах төлөвтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна