УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулга саналаа өглөө.
2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт орон даяар эхэлж, санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Түүний хувьд Архангай аймгаас гаралтай бөгөөд саналаа Архангай аймгийн Булган сумын хэсгийн хороонд өгсөн байна.
Тэрбээр "Ард түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Өглөөнөөс хойш 25-36 насны залуучуудын ирц өндөр байгаа гэх мэдээлэл явж байна лээ. Залуучууддаа баярлалаа. Жил жилийн сонгуулиудад залуучуудын оролцоо чухал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд залуучууд маань идэвхтэй оролцож байгаа нь сайны дохио гэж бодож байна." гэлээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Энэ утгаараа УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц өндөр байна. Аймаг болон сумдад иргэд идэвхтэй саналаа өгч байна. Дугаар үүссэн байдалтай байна. Энэ эрчээр санал хураалт үргэлжилбэл хуулийн хугацаанд санал хураалт амжилттай явж дуусах төлөвтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна