Т.Доржханд: ХҮН нам 8 суудалтай ч 80 суудалтай мэт ажиллах болно

С.Гандэлгэр
2024/06/29

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ХҮН тойргоос хоёр, жагсаалтаар зургаан гишүүнтэй болсон. Үүнтэй холбогдуулан ХҮН-аас мэдээлэл хийлээ. 

Тойргийн хэмжээнд 645 мянган иргэн ХҮН-д саналаа өгсөн байна. Мөн 147 мянган саналыг манай намд өгсөн байна. ХҮН намын хувьд өмнө нь иргэдээсээ 20 хувийн дэмжлэг авч, ганцхан суудалтай байсан энэ байдал засагдаж байна. Бидний зүгээс ямар ч байсан найман суудалтай болж байна. Цаашид энэ төлөөллүүд бий болоосой гэсэн агуулгаар бид дахиад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. 100 хувь пропорциональ элемент рүү орж байж бид энэ төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламентыг бэхжүүлэх юм байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ХҮН намын нэг суудал өнөөдөр найм боллоо. Цаашид бид энэ найман суудлыг 80 суудал мэт парламентын мэтгэлцээн өрнүүлж, парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллах болно" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.