УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-д суудал авсан МАН, АН, ХҮН намууд Засгийн газраа нэгдэж байгуулах асуудал цэгцэрч, яамдын хуваарилалт, бүтэц бүрэлдэхүүний асуудал хөндөгдөх дөхсөн энэ үед “Дэд сайдын албан тушаалыг үгүй болгох” саналыг дахин дэвшүүлж байна.
Энэхүү “Дэд сайд” гэх албан тушаал уг нь зөвшилцлийн Засгийн газрын үед чухал, ам хаадаг хэрэгсэл мөн. Гэхдээ Засагт орох нөхцлүүд дотроо “Төрд ажиллаж буй 350 мянган алба хаагчийг 150,000 хүртэл цөөлөх ёстой” гэж мэдэгдээд буй АН-ын хувьд “Дэд сайд”-ын албан тушаалыг хүлээн зөвшөөрөх нь дээрх шаардлагатай нь зөрчилдөх юм. Тэд Засагт орсноор төрийн данхар бүтцийг цомхотгоно гэх итгэл дэд сайдын албан тушаалыг хасахаас эхлэх учиртай гэж бодно.
Дэд сайдын алба бол үнэндээ онцын шаардлагагүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН /одоогийн МАН/-ын удирдлагууд 2000 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намд их хэмжээний хандив өгч, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмэнүүдийг шагнах зорилгоор “дэд сайд” гэсэн гэсэн албан тушаалыг сэргээсэн түүхтэй юм.
Бараг эрх мэдэлгүйгээрээ социализмын үеийн “орлогч сайд”-аас ялгаатай орчин цагийн дэд сайдын суудалд тухайн үедээ байгуулсан компанийнхаа нэрээр “Монреимпексийн” гэж нэршсэн У.Уламбаяр агсан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүтэй нөхдүүд сууж байсан түүхтэй. Стратегийн лицензүүдийг эзэмшдэг гэр бүлийн гишүүн Н.Номтойбаяр ч энэ замаар л улс төрд хөл тавьсан. Аливаа юмыг бодолцож хийхгүй бол ямар их аюул дагуулдгийг энэ бялуу хуваах ахархан бодлого харуулдаг.
Бизнесмэнүүд “Намд хандив өгвөл сайд болдог юм байна” гэж туйлширч, төр бизнесийг атгасан олигархиуд үүсэн бүрэлдэх нөхцлийг энэ шийдвэр үндсэндээ бүрдүүлж өгсөн гэж болно. Үүнээс өмнө улс төр бизнес бага ч гэсэн тусдаа явдаг байлаа.
Одоо ямар болсныг, Монголын хөгжлийн нэг гацаа нь олигарх буюу монополиуд болохыг, төр нь тэднийхээ өмнө хүчгүйддэгийг өнгөрсөн долоо хоногт болсон Анхдугаар чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл ярилаа.
Энэ үр дагаврыг бодолцвол бизнесмэнүүдийг төрд оруулж ирснээрээ Н.Энхбаяр Монголын ард түмний өмнө төлж баршгүй их нүгэл хийсэн хүн.
Өнөөдөр төр боловсон хүчний хямралд орчихоод байгаагийн учиг ч энэ дэд сайдын суудалтай холбоотой. Бакалавр боловсролтой, бизнес хийж явсан хэн ч танихгүй нөхөр сайд болчихоор магистрын боловсролтой нэгэн “Энэ муу дэд сайд хийж болоод байхад би сайд болохгүй яах юм” гэж бодох нь зөв шүү дээ. Харин 10 жилийн боловсролтой нэг нь яаж ийж байгаад агентлагийн дарга болохыг бодно. Дээд сургуулийн диплом юу юм бэ.
Мөнгө байхад худалдаад авчихна. Аль эсвэл ах дүүгийнхээ дипломыг зээлж нэрээ солиулаад л гүйцээ. Агентлагийн дарга болох шалгуурыг давах нь тэр. Гагцхүү авдаг өгдөг нь л байхад боллоо. Байдал ийм байхад гадаадад их сургууль төгсөөд ирчихсэн баячуудын хүүхдүүд ямар албан тушаалд санаархах нь ойлгомжтой.
Өнөөдөр боловсролтой, туршлагатай боловсон хүчин Монголд байхгүй юу гэвэл тийм биш. Гагцхүү намын энэ бугшсан тогтолцоо л дунд боловсролтой кадр дээд боловсролтойгийнхоо толгой дээр шүлс хаях бололцоог олгоод байна.
Яаманд 10 жил нухлуулаад хэлтсийн дарга ч болж чадаагүй мэргэжилтэн яаж ийж байгаад мөнгө хийж дарга болохыг хүсэх нь мэдээжийн хэрэг биз дээ. Мөнгөөр албан тушаал авсан хүн удирдлагадаа ажиллаж байгаа чадвартай хүнийг хэзээ ч дэвшүүлэхгүй. Дэвшүүлчихвэл ажил нь уначихна. Тиймээс байнга айдастай амьдарч, өөрөө бага боловсролтой мөртлөө бусдыг доош нь хийх их аянд мордоно. Төрийн албан хаагчийн үнэлэмж ингэж шалдаа бууж, улс орны хөгжил дэвшилд чөдөр тушаа болтлоо даамжирчээ.
Сонгуулийн хуулиар томсгосон тойргийн журам баталж, баячуудыг хазаарлаад авлаа гэтэл харин ч улс төрчдийн эрх мэдлийг нэмэгдүүлчихсэн байна. Сонгогчид олон нийтэд танигдсан хүнд л саналаа өгдөг нь жам. Сонгодог Ардчилалтай гэх АНУ-д хүртэл телевизээр цаг агаарын мэдээ уншдаг байсан хүн Конгрессийн гишүүн болж байсан гэдэг. Тэгвэл сонгуульд мөнгөө зарж чадахгүй болсон баян хүн олон нийтэд танигдах ажилд хамаг мөнгөө зарцуулж таарна. Ингэснээр төсвөөс төрөх баячуудын тоог л нэмэхээс ард түмэнд ямар ч ашиггүй.
Дэд сайдын томилгооны цаана тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө бизнесмэний халааснаас дарга нарын халаас руу шилжинэ. Оронд нь төсвөөс буюу ард түмний халааснаас мөн л тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө дэд сайдад зарцуулагдаж байдаг.
Монгол Улс өнөөдөр 20 шахам яам, төдий тооны дэд сайдтай. Засгийн газар байгуулагдахад сайд нарын асуудлыг УИХ-аар хэлэлцдэг. Харин дэд сайд нарыг намаас бараг л шууд томилдог.
Тэдний эрх ямба сайдуудтай бараг тэнцүү хэрнээ эрх мэдэл нь Төрийн нарийн бичгийн даргаасаа ч бага. Эрх үүргийн хуваарилалтаас нь хараад шуудхан хэлэхэд дэд сайд бол Засгийн газрын гишvvн биш, тєрийн албан хаагч ч биш. Хувьцаат компанид бол хараат бус захирал гэж нэрлэгддэг албан тушаалтай ижил, хянагчийн vvрэгтэй. Хараат бус кахирлууд компанийн үйл ажиллагаанд оролцдоггүйтэй адил дэд сайдууд яамны ажилд бараг л оролцдоггүй. Тэгсэн атлаа дэд сайдын гэсэн албан тушаалынхаа хvрээнд ажлын аппараттай.
Дэд сайдын туслах, жолооч, унах унаа цөм бүрэн. Намдаа хандив єргєсний хариуг ийнхvv хvртсэн дэд сайдуудын гадаадад зорчих зардал ч бас улсын тєсвєєс тєсєвлєгдєнє. Чин үнэнийг хэлэхэд дэд сайд бол ямар ч хэрэггүй, төсвөөс гарлага л гаргадаг албан тушаал. Тийм ч учраас байхгүй болгож байсан. Одоо үгүй болгохгүй бол нам дотор мөнгөний томилгоо л хийгдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.17
ingej boloh ym uu ? unuu tumchuudiin avgaldainuud tegeed yu hiih ve ? gadaadad ochij boloh uu ?
Хариулах203.91.116.130
дэмжиж байнаа.
Хариулах