АН-ынхан жагсаалтаар гишүүн болсон улс төрчдөө сайд болгоно гэв үү ?

С.Гандэлгэр
2024/07/08

МАН-аас УИХ дахь Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу хамтрахаар болсон. Өнөөдөр /2024.07.08/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтэц хэлэлцэнэ. 

Эрх баригчид Ардчилсан намд ЗГ-ын 6-8 сайдын суудал өгөх тохироо хийсэн гэх. Үүнтэй нь холбогдуулан сайдын суудлын төлөөх марафон ид өрнөж байна. 

Ардчилсан намаас Л.Гантөмөр Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд болох бол УИХ-ын гишүүн Ц.Туваан ХХАХҮ эсхүл Эрүүл мэндийн сайд болохоор яригдаж байна. 

Харин найман сайдын квотод АН-аас жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон улс төрчид яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал С.Одонтуяа, Ж.Батсуурь, Б.Жаргалан, А.Ганбаатар нарын нэрс сайдад яригдаж байгаа гэнэ. 

С.Одонтуяагийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар БГД-ээс сонгогдож байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. УИХ-д гурван удаа сонгогдсон. Сайдаар томилогдох тун өндөр магадлалтай байгаа юм.

Харни Ж.Батсуурийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймгаас сонгогдсон бол энэ удаад жагсаалтаар сонгогдсон. Хоёр дахь удаагаа УИХ-д сууж буй. АН-ын ҮБХ-ны даргаар ажиллаж байгаа. 

Б.Жаргалангийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч. Тэр ч утгаараа жагсаалтад орсон. Түүний хувьд эмэгтэйчүүдээ төлөөлөн АН-ын дарга, удирдлагуудад эмэгтэйчүүдэд сайдын квот өгөх ёстой хэмээн шахалт үзүүлж байгаа гэнэ. 

Харин А.Ганбаатарын хувьд Спортын сайдад яригдаж байгаа бөгөөд өмнө нь Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. Түүний улс төрийн замнал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой бөгөөд түүний гарын хүн гэлцдэг. Ерөнхийдөө Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүн болсон.

Жагсаалтаар гишүүн болсон хүмүүст давхар дээл өсгөхгүй гэх асуудал сонгуулийн өмнө ч яригдаж, олон нийт зөвшиж байсан. Харин Засгийн бүтэц яригдаж эхлэхтэй зэрэгцээд МАН жагсаалтаа тэргүүлүүлсэн Г.Лувсанжамцад сайдын суудал өгөх асуудал хөндөж, Ардчилсан нам дагаж байгаа бололтой.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    2024/07/09

    Ug n tanai nsm unuu bosoo gegch Ganbaataraa BH.n said bolgood avbol yasan ym be ?

    Хариулах
  • 103.168.34.17
    2024/07/08

    Luvsan gej henii bugsnii ut ingej yrisan shiidliig evdej busdiig chireed bn ve ? bolih heregtei shuu ! harin Odontuyagiin huvi bol uuruu ter UIH.n ded darga hiij irsen hun , tuuntei hench baritsah erhgui ! Tuvaan bol HHAA.n saiddaa tohiroh hun !

    Хариулах
  • 124.158.109.152
    2024/07/08

    өг өг

    Хариулах