Л.Оюун-Эрдэнэ: Таван намын нэгдсэн мөрийн хөтөлбөрийг 30 хоногт багтааж боловсруулна

Х.Батсайхан
2024/07/08

Хамтарсан Засгийн газар байгуулахаар санал нэгдсэн МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна.

Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “30 хоногийн дараа мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Хэрэгжүүлэх гэрээг байгуулна.  Энд Парламентад суудалтай бүх намуудаас санал авна. Үндэсний эвслээс ч, ИЗНН-аас ч авна. Дараа нь нэгдсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулна.

300 орчим хуудастай гэрээ байна. Эрчим хүч, ипотек зэрэг чухал асуудлыг тусгасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн агуулгаа ажил хэрэг болгож, эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд хийж чаддаггүй байсан бүх асуудлаа шийдэх, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн өдөр болж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.109.152
    2024/07/08

    ашгүй дээ, амжилт хүсье

    Хариулах