Төрийн байгуулалтын Байнгын хороо яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар олон тогтоол, хууль хэлэлцэхээр төлөвлсний дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл багтаад байгаа юм. Хуулийн төсөлд шинэ Засгийн газар 16 яам, дөрвөн үндэсний хороо, Ерөнхий сайдтайгаа нийлээд 24 сайдтай байхаар тусаад байгаа билээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар томиллоо.
Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж буй. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх,
- 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга,
- 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх,
- 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,
-2020 оны 4 дүгээр сард Сонгуулийн ерөнхий хорооны Орон тооны бус гишүүн,
-ГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга зэрэг ажлыг хийж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.130
surguuliin shireenees ehleed urguulj huurugduulj irsen jaal bn , bas l unuu BZS.r yvsan nuhur mun uu ?
Хариулах