Баяр наадмын өдрүүдээр иргэд хөдөө орон нутгийг зорин гол усын аюулд өртөх нь элбэг байдаг. Өчигдөр /2024.07.09/ гэхэд гол усны аюулын улмаас гурван хүн амиа алджээ.
Иймд иргэд, олон нийт гол усны аюулаас урдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан 1 хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн И /24 настай, эрэгтэй/-г г анх осолдсон газраас км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.
- Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т Гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг, “Баруун-Урт” гол /аймгийн төвөөс баруун зүгт 2 км, сумын баруун зүгт 2 км/-д “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна