П.Наранбаярын боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого

Zuv.mn
2024/07/23

Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газарт багтаж, Боловсролын сайдаар томилогдсон П.Наранбаяр эрчтэй ажиллах боллоо дог. Түүний хувьд долоодугаар сарын 10-нд экс сайд Л.Энх-Амгалангаас тамгаа хүлээж авч,  ес хоногийн дараа анхны тушаалаараа ЕБС-ийн хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталсан байдаг. 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзаад ч амжиж. Өчигдөр /2024.07.22/ анхны шуурхай хурлаа зарлан хуралдаж, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогоо ярьжээ.

Тус хурлаар Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын босго оноог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Мөн:

  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх
  • Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах
  • Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих
  • Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх
  • Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх
  • Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх
  • Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
  • Багш, сургалтын ажилтнуудыг хамран сургах тойрогт сэлгэн ажиллуулах
  • Багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог системийг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгосон гэнэ.

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.2
    2024/07/25

    Хүмүүжлийн асуудал, хөдөл мөрийн хичээлийн ахиц дэвшил байна уу?

    Хариулах
  • 59.153.114.72
    2024/07/24

    Олигтой шинэчлэлийн үнэр ч алга

    Хариулах
  • 202.126.90.225
    2024/07/24

    Сурах бичгүүдийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Хүнд нүсэр томъёо, мэргэжлийн хэллэгүүдийг багасгаж энгийн ойлгомжтой болгох. Эсвэл шууд 70-80-аад оны маш сайн чанартай алдаагүй сурах бичгүүдийг шууд ашиглах хэрэгтэй.

    Хариулах
  • 103.57.92.54
    2024/07/23

    Хувийн ин дээд сургуулийг Дэлхийн хэмжээнд гаргасан залуу гэж ойлгодог. Хувьсгалын бүх сургуулийг ийм болгож өгнө гэдэгт эргэлзэхгүй бас дэмжиж байна. Учир нь би хүүхдүүдээ төлбөр өндөр хувийн сургуульд өгч чадахгүй цалин багатай хүн юм. Дэмжинээ

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/07/23

    Хувийн Их Дээд Сургуультай хүн Боловсролын сайд хийж болохгүй ээ маш их ашиг сонирхол той хүн энэ Наранбаяр ашгийн төлөөл явадаг панзчин гар шүү дээ

    Хариулах
    • 103.57.92.54
      2024/07/23

      Тэр тусмаа их сайн байна. Ямарч байсан салбараа сайн мэддэг юм байна

  • 178.174.229.45
    2024/07/23

    ARDIIN NAMIIIN DEVILUUD DOTOR ENHAMGALAN ARAI GAIGUI N BSAN NH GJ BODOJ BNA. GEHDEE UR DUN GARSANGUI. SHINE SAIDAD AMJILT HUSIE. ANGLI HEL MASH CHUHAL GEDGIIG MEDEJ BGAA N SAIHAN BNA

    Хариулах