Дүлий намын дарга

Zuv.mn
2024/08/12

УИХ-ын сонгууль болж, МАН олонх болсон ч парламентад суудал авсан АН, ХҮН намтай хамтран Засгийн газар байгуулсан. Дээрх намын дарга нар өнөөдөр  “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зуржээ. 

Гэрээнд, 

  •  Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, 
  • Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, 
  • ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан гэх. 

Гэвч АН-ын бүлгийн гишүүд дээрх асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна. 

АН-ын бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан: АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ ын үйл ажиллагааны хөтөлбөр , гэрээг хэлэлцээд сууж байтал АН ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа … бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүлэг хариуцлага хүлээхгүй.

АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар: АН бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн шийдвэр эцэслэж гараагүй байхад нөхөр Л.Гантөмөр гуай биднийг төлөөлж МАН даргатай гарын үсэг зурж байгаа нь бүдүүлэг байна. Хаа хаанаа ёс зүйтэй баймаар байна шүү нөхдөө.

Тэдний ярианаас дүгнэхэд, Өглөө АН-ын бүлэг хуралдаж байхад, намын дарга Л.Гантөмөр гүйж гараад гэрээнд гарын үсэг зурчихсан аж. Бүлгийн гишүүд эсрэг шийдвэртэй байсан ба яг одоо шуурхай зарлан хуралдаж буй юм байна. Бүлгийн гишүүдийнхээ шийдвэрийг үл хүндэтгэсэн, дүлий намын дарга Л.Гантөмөр ичиг, ичиг. 

СЭТГҮҮЛЧ Э.БУЛГАН



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.197
    2024/08/13

    Хха

    Хариулах
  • 66.181.187.115
    2024/08/13

    Күэ хурдан шийдээ гаргаачээ дороо дүлэгнээд л тонгочоод байтал хамаг цаг барагдлаа наадам хий байхаар ажлаа хийцгээ Одоо анхны цаснаар зуд энэ тэр үхлээ авраарай гээд л эхлэнэ дээ. Шийдмэг хурдан ажииламаар байна шүү.

    Хариулах
  • 103.57.95.14
    2024/08/13

    ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГ МИНУТ Ч АЛДАЖ БОЛОХГҮЙ АН ЫХАН ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ИХ СҮРХИЙ ХҮМҮҮС БОЛГОХ ГЭЖ БААХАН ХУДЛАА МАЯГЛАЖ ЯВДАГ БИЗ ДЭЭ ЯМАР ЭВ НЭГДЭЛ БАЙХГҮЙ ЮМНУУД

    Хариулах
  • 66.181.161.154
    2024/08/13

    МАНгаруцд яагаад юм хэлдэггүй юм бол бүгд албан тушаал болохороо ажил гарна дуугүй бөгс долоодог бх тэ

    Хариулах
  • 202.126.90.181
    2024/08/13

    АН гэж төрийн ажил, үүрэг яаж явдагийг огт гадарлахгүй, гадаадад багахан сургууль курс төгссөн голдуу нөхөд бас болоогүй өөрсдийгөө нэг их томд бодчихсон монгол ёс жаяг, төр удирдах ёс зүй, жинхэнэ монгол амьдрал ч гадарлахгүй ёстой л нэг хийсвэр, гадаадынхны гар хөл, дуу хоолой болсон нөхөд

    Хариулах
  • 103.168.34.35
    2024/08/12

    АН ынхан засагт орж ирсэн юм чинь өдөр бүлэг хэрүүлтэй сериа үзэх байхаа

    Хариулах
  • 103.212.117.135
    2024/08/12

    Хахаха... дүлийн дарга гэнэ

    Хариулах