УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод онгоцноос буух үед нэгэн этгээд буудахыг завджээ.
Гэмт этгээдийн үйлдлийг тухайн үед ойр, орчинд байсан иргэд нийлж, дарж унаган аюулгүй болгосон байна. Цагдаагийн байгууллага одоо энэ хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Баталгаагүй эх сурвалжийн мэдээлснээр, тухайн этгээд нь Д гэгч бөгөөд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дүрт-Уул гэх компанийн захирал бөгөөд тухайн компани Улаангом хотод “Ойрад театр”-ын барилга барих тендер авсан ч ажлаа цаг хугацаанд нь дуусгаагүй, жил дамнуулан төсөв нэмүүлдэг асуудлаар олон нийтэд мэдээлэгдэж байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
alchihgui yavaa ene luivarching
Хариулах