Нэмэхбаярын Амаржин. Комедиан гэдгээрээ танигдсан ч улс төр судлаач. 2023 онд АН-д элсэн УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт хүч үзэж, 39,842 хүний саналыг авсан. Сонгуульд нэр дэвшсэн, залуу хүнийх нь хувьд хэд, хэдэн асуудал дээр байр суурийг нь сонсмоор санагдсан юм. Энэ нь сонгуулийн ухуулагч нарын тооны асуудал.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд, "Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно" гэж заасан байдаг.
Мөн "Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалт бий.
Ухуулагч нарын тоог ингэж хуульд зааж өгснөөр нэр дэвшигч хандиваар цугласан мөнгөнийхөө дийлэнхийг ухуулагчдын цалинд зардаг уу, ингэж тоо зааж өгөх нь зөв үү? гэдэг дээр тэрбээр хариулт өглөө.
Н.Амаржин "Миний төрсөн дүү цалингүйгээр ухуулагч хийж болохгүй гэдэг хуультай. Албаар мөнгөний сонгууль хийж байна. Тэдэн ухуулагчтай байх ёстой гэж тоо заахаа ч болих хэрэгтэй. 2028 онд яг энэ тогтолцоо, энэ систем хэвээрээ байх юм бол би нэр дэвшихгүй" гэдэг байр суурийг илэрхийллээ. Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.75
ANUSDJI80955877
Хариулах122.201.31.221
Зөв асуудал
Хариулах