Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдтай уулзлаа

Zuv.mn
2024/08/14

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас салбарын сайд Цэвэгдоржийн Туваан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Сайдын зөвлөх Л.Чой-Иш, Засгийн газрын Ахлах референт Н.Буяндэлгэр, ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, ГТБГ-ын дарга Б.Анхбаяр, УУБГ-ын дарга М.Мэндбаяр, ХҮБГ-ын дарга С.Сүхбат, СХОГ-ын дарга Э.Батболд, ГБГ-ын дарга Х.Санчигдорж, ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай, ГХЯ-ны ХОГ-ын дэд захирал Т.Төгсбилгүүн, ГХЯ-ны ХОГ-ын атташе Ч.Цолмонбаяр, ГХАХ-ийн Ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.

ОХУ-ын талаас, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, БНЭЯ-ны ОУ-ын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын захирал И.А.Кущ, сайдын туслах В.Е.Симоненко, И.И.Кузнецова-БНЭЯ-ны ОУ-ын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын Засгийн газар хоорондын комиссын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ОХУ-ны ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх А.Ю.Ивахин, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч В.Ю.Юрченко, ОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга С.С.Безруков ОХУ-ын ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга А.В.Ганжуров нарын төлөөлөл оролцож хоёр улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь байгалийн нөөц, газрын тосны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, манай хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялаг, газрын тосны салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдоод удаагүй байгаа энэ үед ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов тантай биечлэн уулзаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа бөгөөд 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв.

Манай яамны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт, тээвэрлэлт, азотын бордооны импорт болон геологийн судалгааны чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах асуудлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд батлуулан хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид ч та бүхэнтэй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хүрээнд манай салбарын гол асуудлуудаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай байна.

Ялангуяа наадмын дараагаар ургац хураалт, хадлан, өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад ОХУ-аас нийлүүлэх дизель түлш, шатахууны хангамжийг тасралтгүй, тогтвортой явуулахад онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна хэмээн манай улсын салбарын сайдын зүгээс онцлов.

Уулзалтын эхэнд, ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайдын зүгээс Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарын толгойлон ажиллахаар болсон салбарын сайд Ц.Туваанд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Тэрбээр, Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт нь хамгийн тулгамдсан асуудал болсон. Монгол Улсад нийлүүлж буй бүх бүтээгдэхүүний хэмжээг нарийн тодорхой болгож, ирэх онд нийлүүлэх түлш, бензиний хэмжээг илэрхийлэв.

Монгол Улсын хэрэгцээг хангах түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах, зөв зохистой, шат дараатай хийхээр төлөвлөж байна хэмээв.

Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн маргаантай асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байгааг онцлон газрын тосны нөөц хадгалах сав байгуулах, цаг тухайд нь монголын талд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг авч хэлэлцэлж байгааг илэрхийлээд нийлүүлэлтээ зогсолтгүй тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна