Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан "Оюу Толгой" төслийн явцтай танилцлаа.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс "Оюу Толгой" төслийн өнөөгийн нөхцөл байдал, хувьцаа эзэмшигч талууд, үйл ажиллагаа, геологийн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар салбарын сайдад танилцуулж тус төсөлд тулгамдаж буй асуудал, стратеги төлөвлөгөөний талаар санал солилцов.
Тус төслийн хайгуулын ажил нь 1950-иад оноос эхэлж, 2001 онд Оюут ордыг, 2002 онд Хюго Даммет, 2007-2009 онд Херуга ордыг тус тус илрүүлснээр үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч талууд 2009 оны 10-р сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК ТӨК, THR Оюу Толгой Лтд хуучин нэрээр Айвенхоу Оюу Толгой, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюутолгой ХХК-ууд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан.
Оюу Толгой төслөөс 2022 онд Засгийн газарт ногдох 34%, хувьцааны зээлийн /$2,363 сая/ тэглэж, 2010-2023 онд Монгол Улсын төсөвт нийт $2,829 сая бүхий татварыг төвлөрүүлсэн байна. Оюу Толгой төсөл 2013 оны 1-р сараас хүдэр боловсруулж эхэлсэн бөгөөд жилдээ 40 сая.тонн хүдрийн боловсруулалт хийх хүчин чадалтай юм. Боловсруулалт хийж эхэлснээс хойш 2013-2024 оны эхний хагас жил хүртэл 412.73 сая.тонн хүдэр боловсруулсан бол мөн хугацаанд 7,919,58 мян.тонн баяжмал үйлдвэрлэв.
2010-2023 онд нийт $14.3 тэрбумын хөрөнгө оруулалтаас, $6.9 тэрбумыг Далд уурхайн бүтээн байгуулалтад, $1.3 тэрбумыг Далд уурхайн урсгал хөрөнгө оруулалт, $6.1 тэрбумыг үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад зарцуулж, $3.1 тэрбум бүхий зээлийн хүүг капитажуулсан үзүүлэлттэй байгаа юм. 2024 оны 6-р сарын байдлаар Далд уурхайн бүтээн байгуулалтын явц 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны 12-р сард бүрэн дуусгахаар төлөвлөж буйгаа онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.75
ANUSDI80955877XUSNEE R
Хариулах103.212.116.75
ZYGAATSI80955877
Хариулах103.57.95.14
монголд хүртээмжгүй ээлгүй компани
Хариулах