УИХ дахь ХҮН намын Зөвлөлийг Б.Найдалаа тэргүүлнэ

Zuv.mn
2024/08/16

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр улс төрийн гуравдагч хүчин ХҮН нам УИХ-д нийт найман гишүүнтэй болсон. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганы өмнөхөн буюу өнгөрөгч долоо хоногт эдгээр гишүүд хуралдан УИХ дахь ХҮН намын зөвлөлөө албан ёсоор байгуулсан байна. 

Зөвлөлийн анхны хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Бадрахын Найдалаа УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэхүү Зөвлөл байгуулагдсанаар УИХ дахь тус намын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм байна.  УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн хувьд ХҮН намын даргаар ажиллаж байсан, тус намын анхдагч, манлайлагчдын нэг билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.