П.Сайнзориг: "Би чадна" гэсэн цүнхний компаниуд тендер авчхаад цааш нь дамлаж зардаг. Тэгэхээр яг хийж чадах компаниудад боломж олгодог байя

Zuv.mn
2024/08/22

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд дагаж орж ирж буй зарим хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдээс шүүмжлэл хүлээгээд байна. Тодруулан хэлбэл, тендер зарлаад ААН шалгарахгүй бол шууд худалдан авах ажиллагаа хийх хяналтгүй тогтолцоо бий болгохоор заасан байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг дээрх заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, яагаад дэмжиж буйгаа тайлбарлалаа. 

Тэрбээр "Би бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Ер нь бол Европын, өндөр хөгжилтэй орнууд тендер сонгон шалгаруулалтын маш олон аргыг хэрэглэж байгаа. Манайх тендерийн хууль дээр нээлттэй тендер болон нэг их сурвалжаас худалдан авалт гэсэн хоёр арга замыг заачхаад байгаа. Бусад худалдан авалтын буюу чадавхад суурилсан худалдан авалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа нь зөв. Тодруулаад хэлбэл, тодорхой хэмжээний мэдлэг, технологи, ажиллах хүчтэй компаниудыг урьж авчирч томоохон дэд бүтцийн төслүүд дээрээ хамтарч ажилладаг болно гэсэн үг. Өнөөдөр томоохон дэд бүтцийн төслүүд дээр "би чадна" гэсэн цүнхний компаниуд тендер авчхаад цааш нь дамлаж зарж байна. Эсвэл дотоодын болон гадаадын эрх ашгийн үүднээс гацааж байна. Мөн тендерт орсон компаниуд шалгарах нь хамаагүй, гомдол гаргаж шалгарсан компанийг шантааж хийдэг байдал хавтгайрчхаад байна. Шууд гэрээ байгуулах гээд байгаа юм биш. Процесс нь олон нийтийн өмнө ил тод явна. Хэн техникийн зөв санал өгч байна, хэн нь Монгол Улсын эрх ашигт нийцүүлж энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахаар байна гэдгийг нь харж шалгаруулна. Түүнээс биш хамгийн хямд үнэ өгснийг нь шалгаруулахгүй. Хулгай зэлгээнээс ангижиръя. Хариуцлагатай хийж чадах компаниудад боломж олгодог байя" гэлээ.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.29
    2024/08/24

    ЖИРИЙН КОМПАНИ МУ-ЫН ШУДРАГА ИРГЭН/ ХУУЛИЙН ДАГУУТ ЕНДЕР АВНА ГЭДЭГ БОЛ ЁСТОЙ ЗӨГНӨЛ.

    Хариулах
  • 59.153.115.88
    16 цагийн өмнө

    ANUSDI80955877

    Хариулах
  • 103.168.34.33
    19 цагийн өмнө

    olon jil tendereer bayjigsan liivarchid ene ulsad zanhaisaan ! tenderiig anh avsan uneeree guitgej bsniig barag haraagui jiliin jild turuus tusuv nemj avdag zurshiltai , uuniig jil daraalan husch bsn etgeed unuudue gishuun , said hiigeed yvj l bndaa !

    Хариулах
  • 66.181.188.113
    Өчигдөр

    Нэг талаас нь харах юм даа. Олон талаас нь харж сур. Шалгаруулж байгаа нь өөрсдөө. Тэгээд юугаа харж байсан юм бэ. Авлига горьдоод байдаг чинь та бүхний ганц чаддаг зүйл.

    Хариулах
  • 103.212.117.118
    Өчигдөр

    Та маш их төөрөгдөж байна, мөрөөдөөд байгаа юм чинь санасан зоргоор чинь болохгүй. Бодит ажил дээрээ буруу эргээд, хариуцлага тооцох дээр тулаад ирэх үед эзэнгүй болж хувирна. Амаа барьцгаав даа!!!

    Хариулах