Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилжээ

С.Гандэлгэр
2024/08/23

Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилжээ. О.Сийлэгмаа нь БЗС-ийн асуудлаар нийгэмд шүгэл үлээж, улс төрчид хэрхэн тус санд холбогдож хамаарал бүхий этгээдүүдээ гадаадад сургасан талаар дэлгэж байсан юм. Мөн түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас жагсаалтаар нэр дэвшиж байсан билээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн томилгооныхоо талаар "Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилов. Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн хүн билээ." хэмээн мэдэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна