УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогджээ

С.Гандэлгэр
Өчигдөр 15 цаг 56 минут

Архангай аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуулиар Хангайн бүсээс сонгогдсон Пүрэвбаатарын Мөнхтулгыг даргаараа сонгож ээ. 

Хангайн бүс есөн мандаттай. Өнгөрсөн сонгуулиар долоон суудал авч, ялалт байгуулсан юм. Удаан хугацаанд МАН засаглаж байсан Хангайн бүсийн аймгуудад Ардчилсан нам ялалт байгуулсан нь ирэх орон нутгийн сонгуулиар ялалт байгуулах боломж бий гэдгийг илтгэж буй. 

Тэгвэл орон нутгийн сонгуулийн босгон дээр Архангай аймгийн Ардчилсан нам шинэ даргатайгаар орон нутгийн сонгуульд оролцохоор болсон байна. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас өмнө аймгийн намын даргаар М.Гүрсүрэн ажиллаж байв. 

П.Мөнхтулгын хувьд Ардчилсан намын шинэ үеийн лидерүүдийн нэг бөгөөд Олон улсын эдийн засагч, Хууль эрх зүйч мэргэжилтэй залуу юм. 

Түүний боловсрол, ажлын туршлага, онцлох ажлуудыг танилцуулъя.

Боловсрол
1986-1992: Архангай аймаг, Өгийнуур сум
1993-2000: 83-р дунд сургууль
2000-2002: АНУ-ын Доктор Филлипсийн нэрэмжит дунд сургууль
2003-2007: Монгол Улсын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцаа, Бакалавр
2008-2011: Монгол Улсын Их Сургууль, Эрх зүйч, Бакалавр
2011-2013: Raffles Institution of Singapore, Санхүүгийн удирдлага, Бакалавр
2013-2015: Удирдлагын академи, Төрийн удирдлагын мастер, Магистр
2016-2017: Loyola Marymount University, EMBA, Магистр

Ажлын туршлага
2002-одоо: Ардчилсан намын Гишүүн
2012-одоо: Ардчилсан Залуучуудын Холбоо, Бодлогын зөвлөлийн дарга
2016-одоо: Монголын нум сум харваачдын холбоо, Ерөнхийлөгч
2017-2018: JCI Leader Mongolia, Тэргүүн дэд Ерөнхийлөгч
2018-одоо: Монголын Байт Харвааны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
2018-одоо: Mars V сан- Захирал
2018-одоо: Архангай Өгийнуур сум, Аймгийн намын хорооны гишүүн

Онцлох ажлууд
2006-2016: Хорих ангийн хүмүүжигчдэд зориулсан номын сан болон компьютерын лабротори байгуулах, ажлын байранд зуучлах "Гэрэлт амьдрал өөд" төсөл
2018-2019: Дэлхийн хамгийн том Олимпийн цагираг - Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан
2018-2020: Эрх чөлөөний цэцэрлэг"-т хүрээлэн байгуулах төсөл - Архангай аймаг, Цэцэрлэг хот
2018-одоо : Марс V олон улсын сансар судлалын төв байгуулах төсөл




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.