Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маск Монгол Улсын төрөлтийг дэмжих бодлогын талаарх “More Births” сайтын нийтлэлийг "Х" флатформоороо дамжуулан хуваалцжээ.
Тус нийтлэлд Сүүлийн 68 жилийн турш ээжүүдэд "алдарт эхийн одон" гардуулж байгаа. Энэ нь ээжүүдийн нийгмийн статусыг дээшлүүлдэг бөгөөд төрөлтийн түвшинг дээшлүүлдэг талаар дурдсан байна. Харин эл мэдээллийг Элон маск өөрийн цахим хуудаснаа хуваалцахдаа “Энэ бол сайхан санаа. Монголын сайн зүйл.” гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна