Өнгөрсөн баасан гаратт /2024.08.23/ УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бүлгийн гишүүдтэйгээ хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, даваа гараг хүртэл завсарлага авсан юм.
Тэгвэл өнөөдөр /2024.08.26/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна