1990 оноос хойш 34 жилийн дийлэнх олонхид нь МАН УИХ, Орон нутаг шат шатны төрийн сонгуульд ялалт байгуулан засагласаар ирсэн. Тэр бүрдээ төрийн өндөр албан тушаалд намынхаа гишүүдийг томилсоор ирсэн нь нууц биш. Тэтгэвэртээ гарах ёстой ч төрийн өндөр албан тушаал, зөөлөн сандал дамжсаар ирсэн МАН-ын томчууд ч олон бий. Мэдээж тухайн сонгуульд ялалт байгуулж чадаагүй болон мандат авч чадаагүй улс төрчдөө ч ямар нэгэн албан тушаалд томилж хоолтой нь залгуулдаг жишиг тогтоод удаж байна.
Энэ нь ч эхнээсээ хийгдэж УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар томилсон. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Энхболдыг БНХАУ-ын элчин сайдаар томилохоор болсон. Үүний үргэлжлэл болгож УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор болсон байна.
"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ бол Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд байдаг орлого зарлага нь хэдэн зуун тэрбумаар яригддаг томоохон ТӨҮГ-уудын нэг юм. 2024 оны эхний хагас жилийн байдлаар 142.4 тэрбум орлого олоод байгаа бөгөөд тэр хэрээрээ зарлага нь улам өссөөр 131.3 тэрбумын зарлага эхний хагас жилд гаргаад байгаа аж.
Тэгвэл тус ТӨҮГ-ын захирлаар томилогдох гэж буй Д.Тогтохсүрэн нь 1968 онд төрсөн. 1991 онд Их сургуулиа төгсөөд л төрд ажиллаж эхэлсэн байна. Өдгөө 56 настай Д.Тогтохсүрэнгийн хувьд 1991 оноос хойш сүүлийн 30 гаруй жил төрд ажиллаж, төрийн өндөр албан тушаал Арвайхээрийн ЗДТГ-ын дарга, Аймгийн намын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсаар өдийг хүрсэн нэгэн юм. Харин УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч хоосон хоцрохгүй нь тодорхой боллоо. Тодруулбал орлого, зарлага нь хэдэн зуун тэрбумаар яригддаг "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ-ын захирлаар томилогдож байгаа нь МАН-аас түүнд өгч буй шагнал гэлтэй.
Ер нь л МАН тэтгэвэртээ гарах ёстой улс төрчдөө Монгол төр өртэй мэт энд тэндхийн албан тушаалд томилж, улсаас цалин олгож байгаа. Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Н.Багабанди, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гээд яриад байвал урт жагсаалт гарах биз.
Д.Тогтохсүрэн ч энэ жишгийг үргэлжлүүлэн Монголын төрөөс авлагатай мэт төрийн өндөр албан тушаал дамжих нь нэгэнт тодорхой болсон мэт.
УИХ-ын сонгууль бол ард түмний сонголт. Тэр тусмаа есөн мандаттай тойргоос торойгоод гарч ирж чадаагүй бол ард түмэн дүнгээ тавьжээ гэж бодох нь зүй ёсны хэрэг. Гэтэл МАН 1991 оноос хойш 34 жил завсаргүй төрд ажиллаж, төрийн өндөр албан тушаал хашсан Д.Тогтохсүрэн өртэй юм шиг албан тушаалд томилж байгаа нь хачирхалтай. МАН-ын Д.Тогтохсүрэнд тавьсан өр, түүний ялагдлын горыг Монголчууд амсаж, Монгол төр төлөх ёсгүй...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.66.11
Жинхэнэ төрийн түшээ дээ.Монгол хүн ийм л даруу сайхан байдаг бусад нь сайныг дуурайх хэрэгтэй дээ Тоолвол олон байх байх
Хариулах103.57.95.238
Насаар нь төрд зүтгүүлсэн,одоо 4 жил аж ахуйн нэгжид 4 жил ажил хийлгээд тэтгэвэрт суулгаж яагаад болохгүй гэж . Хаяж гээдэг муухай зан араншин байгаа.
Хариулах66.181.190.107
Сайн л биздээ
Хариулах202.55.188.102
Гадаадын иргэн Монгол хүнтэй гэрлэвэл МУ-ын иргэнээр бүртгэж болно гэсэн хууль баталсан гэж Тогтохсүрэн хэлж байсан. Энэ бол ноцтой асуудал. Хятадуудыг л уриад байна гэж ойлгосон. Монголыг доройтуулсан МАН-д Тогтохсүрэн мэтийн Хятадын тагнуулууд их байгаа.
Хариулах66.181.188.48
Хор найруулахад оролцдог Ман д хэрэгтэй өвгөн
Хариулах103.57.95.238
Ид нас даа.
103.41.93.122
Төр өргүй ээ, харин нам нь өртэй, данхан толгойт дарга нь өртэй!!@
Хариулах66.181.181.185
Хөөрхий бөөн баялаг очилоо гээд бөөн баяр явж байна!!!ккк
Хариулах139.5.216.129
Ийм байдлаар Монгол хөгжихгүй
Хариулах66.181.183.102
Монгол Орос цвётмётийхэн хүлээж авахгүй хөөгөөд явуулбал таарна.
Хариулах202.9.40.237
Нам дагасан пялдага хулгаач авилгач өлөнгүүд л монголд том жижиггүй баяждагшдээ
Хариулах66.181.179.30
Ер нь энэ төрд хийгээд бүтээсэн юмаар тааруухан нөхдүүд их хурлаас буухаараа заавал нэг албан тушаал авч байж салдаг шуналын муухай зангаа болио Монголын төр Нямка Тогтохсүрэн Бат-Эрдэнэ гээд энэ хүмүүст өмнө маш их өртэй байсан юм шиг байгаам өвөө нараа одоо болих хэрэгтэй өтөл өвгөн насаа өнгөрүүлэх аятайхан зүлгэн дээр гэрээ бариад амьдрах хэрэгтэй сэн ач гуч нар чинь томрох тусам та нөхдөөс жигших болноо
Хариулах66.181.180.109
Ханаагүй бол дахиад хулгай хий гэж боломжийг нь олгож байна гэхээс өөр юу гэхэв.
Хариулах202.179.3.97
Мөнгөжсөн,
Хариулах103.168.34.149
Ene hun tetgeveriin NAS hurtlee taarch tentseh ajil hudelmeriin hiih erhtei shuu Ene jiliin songuulid ner devshsen 5000 Garcia June's 126 ni l sonsodson Songuulid yalagdsan bolgoniig Adlah hereggui baih aa
Хариулах122.201.31.25
Тэгээд яацын битгий атаархаач хашна хөөе нутгийн минь ах томорвол би томорно.Өвөрхангай томроно энэ юу ч биш сонгуулиар өвдөг шороодсон болгонд том том албан тушаал өгнө за битгий дороо шээгээрэй чадаж байгаа юманд арга алгө хохь чинь за
Хариулах59.153.115.154
УЛС Л ХОХЬЧИН БОЛЧИХГҮЙ БОЛ. АРД ИРГЭД ЭНЭ ХҮНИЙГ СОНГООГҮЙ НЬ НЭГИЙГ ХЭЛЭЭД БАЙХАД. ХҮСЭЭГҮЙ ШҮҮ.