Х.Нямбаатар: 35 тэрбум төгрөгөөр БРОДЮР сольж байгаа гэдэг нь худал мэдээлэл. Хот бродюрын бизнес хийгээд байгаа асуудал ер байхгүй!

С.Гандэлгэр
2024/08/27

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр Нийслэл замын хашлага буюу бродюр солиход 35 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл цацагдсан. Мөн иргэд бродюр солих ажлыг ч эсэргүүцэн шүүмжилж буй. 

Тэгвэл энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Бродюр сольж байгааг шүүмжилж байна. Мөн 35 тэрбум төгрөгөөр сольж байгаа гэдэг худал мэдээлэл ч түгээж байна.

Барилга хот байгуулалтын сайд болон Зам тээврийн сайдын хамтран баталсан стандартаар бродюр нь замын зорчих хэсгээс дээш 15 см байх ёстой.
Бид засвар, шинэчлэлийн хүрээнд замыг 5-6 см хучихаар бродюр стандартад нийцэхгүй болж, цаашлаад осол гарах эрсдэл үүсгэж болзошгүй учраас сольж байна.
Хэрэв энэ стандартыг өөрчилж өгвөл бид давсанд идэгдээгүй, бутарч муудаагүй бродюрыг заавал солихгүйгээр ажлаа түргэн шуурхай хийх боломжтой. Түүнээс биш хот бродюрын бизнес хийгээд байгаа асуудал ер байхгүй." гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 39.144.92.19
    2024/08/28

    Бордюр гэдэг юм шүү дээ, бас граж биш гараж

    Хариулах
  • 169.253.162.2
    2024/08/28

    Нийлүүлэлтэнд хяналт тавин стандартыг шаардлага хангаагүй бол хилээр оруулахгүй байх, эсвэл ашиглахыг хориглох хэрэгтэй. Стандарт байсаар байхад шаардлага хангаагүй бродюр хэрэглэсэн нь буруу.

    Хариулах
  • 139.5.217.103
    2024/08/27

    TSAGN UILCHLI80955877

    Хариулах
  • 139.5.217.103
    2024/08/27

    XUCHINDUULI80955877

    Хариулах
  • 139.5.217.103
    2024/08/27

    ANUSDI80955877

    Хариулах
  • 139.5.218.67
    2024/08/27

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замд анхаарлаа хандуулаач

    Хариулах