Х.Нямбаатар: Машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе

С.Гандэлгэр
2024/09/03

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн ажил жигдэрч, сургууль, цэцэрлэгүүд орж, орон нутгаас эцэг, эхчүүд шинэ оюутнаа хүргэж ирж төвхнүүлэх, намрын ажил өрнүүн хөдөлгөөнтэй байдагтай ч холбоотой. Гэвч Улаанбаатар хотын автомашин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Өнөөдөр бүртгэлтэй автомашинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд бид одоо байгаа авто замаа 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

Тиймээс ч нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам юу байгааг эрэлхийлж байгаа болно.
Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг явдал амьдрал дээр бий. Одоо үүнийгээ улам бүр ойртуулж хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурна. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгааг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэдэж буй биз ээ.
Мөн ажил гэр аль эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжье хэмээн уриалж байгаа юм. Түүнчлэн унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна. Миний энд дурдаад байгаа автомашинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.
✅Явган замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
✅Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийнэ.
✅Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
✅Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
✅Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
✅Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна.
Дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал,
                  </div>
        <hr>
        <div class=BSB


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.196
    2024/09/04

    За яршиг машин завааруулчихна

    Хариулах