Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидээ, багаа Нийслэлийн намын хороондоо танилцуулан 96 саналын дэмжлэгтэйгээр батлуулжээ.
Т.Батцогт: “ Манай намын нэр дэвшигчдийн дундаж наслалт 34, бид иргэдийн дуу хоолойн төлөөлөл, салбар бүрийн мэргэжлийн төлөөлөл, мөн хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөлөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлсэн. Хот бол бүхэлдээ хүний амьдрах орчны асуудал байдаг, нөгөө талаас МУ-ын бизнесийн орчин, эдийн засгийн эргэлтийн төв байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг төлөөлөн ажиллаж чадахуйц баг бүрдүүлэн нэр дэвшилтээ хийсэн гэж үзэж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна