Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн арга хэмжээнд “ Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Б. Баасанхүү тэргүүтэй жүдо бөхийн шигшээ баг тамирчид, бокс, дугуйн спортын тамирчин дасгалжуулагчийн төлөөлөл хүрэлцэн ирэв. Хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчдыг Парис хотноо олимпын тосгонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд байт харваа, буудлага спортын баг тамирчдыг ирэх 7 хоногт хүлээн авах юм.
Удирдлагын зүгээс олимпын наадмаас медаль авах чухал хэдий ч, оролцоно гэдэг том амжилт юм. Олимпод оролцогч гэдгээрээ байнга бахархаж явах хэрэгтэйг онцолсон юм.
Мөн Олон сая хүн амтай мөртлөө олимпын наадамд цөөхөн тамирчид оролцож, медаль хүртэж чадаагүй маш олон орон бий.
Тиймээс дараагийн тэмцээн уралдаандаа бэлтгэл сургуулилтаа сайн базааж өндөр амжилт үзүүлэхийг хүсэж олимпын наадамд зориулан гаргасан Марк болон мөнгөн шагналаар урамшуулав.
Тамирчдын зүгээс олимпын наадамд өрсөлдөхөд бүх талаар дэмжин ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.123
6 udaa olimpod oroltsood 1973 ond Ardiin huvisgaliin 52 jiliin oigoor any udaa manai ulsad songomol Marafon guilting temtseen bolohod turuulsen tamirchnii tsagiin amjiltiig Parist. Uzuulsen eer baharhah gej uu? 2 tsag 20 min Amjilt uzuulsen shildeg 32--t bagtah bolomj baisan bish uu
Хариулах202.55.188.84
Zail
Хариулах