Хар тамхи, хулгайн хэргээр эрэн сурвалжлагдсан Монголын хоёр иргэнийг Туркэд саатуулжээ

С.Гандэлгэр
1 цаг 22 минутын өмнө

Турк улсын Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах орон сууцны хотхонд тус улсын цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж, Монголын шигшээ багийн тоглогч асан О.Одбаяр болон түүний найз бүсгүй Д.Мандухай нарыг баривчилжээ.

Хэрэгт холбогдон баривчлагдсан О.Одбаярыг Интерполын улаан булангаар, Д.Мандухайг цэнхэр булангаар эрэн сурвалжилж байжээ. О.Одбаярыг мансууруулах бодисын хууль бус худалдааны хэргээр, Д.Мандухайг хулгайн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хүмүүсийг илрүүлэх ажиллагааны хүрээнд тэднийг Сарыер дүүрэгт байрлах хаягаас олж тогтоожээ. Улмаар энэ сарын 24-нд тухайн хаягт ажиллагаа явуулж, хоёр хүнийг саатуулсан байна.

Туркийн хэвлэлүүд О.Одбаярыг Монголын Премьер лигт тоглож, шигшээ багт ч дуудагдаж байсан хагас хамгаалагч хэмээн танилцуулжээ. Тэд түүнийг хөлбөмбөгийн карьераа дуусгасны дараа хууль бус үйл ажиллагаанд холбогдсон байж болзошгүй, улмаар өөрт нь холбогдох шалгалтын улмаас гадаад руу гарсан гэж бичсэн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.82
    42 минутын өмнө

    Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан троллуудыг шоронд бүх насаар нь хорь.

    Хариулах