Өөрийнхөө ч учрыг олоогүй Ерөнхий сайдын зөвлөх

С.Гандэлгэр
2024/09/09

Нэгэн үе өөрийн уран бүтээл, үзэл бодол, хосын харилцаагаараа залуучуудад эергээр нөлөөлж, урам зориг өгч байсан Секцагаанбогд 2024 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Улмаар сонгуулийн дараа сонгуулийн сурталчилгааг нь хийснийхээ хариуг авч байгаа мэт Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон юм. 

Харин хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд Сексцагаанбогд өөрийн найз охин Н.Уринд гар хүрч, зүй бусаар хандаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, нийгмийн шүүмжлэлд өртсөн. 

Улмаар найз охин Н.Урин нь өөрийн цахим сүлжээгээрээ "Миний үнэнд бид хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс, гомдол хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар эргэлзээгүй их бий боловч гагцхүү нударга л байхгүй юм шүү!" гэх тайлбарыг хийсэн юм. Ерөнхий сайдын зөвлөх Сексцагаанбогдыг шүүмжилсээр байсан юм. Тэгвэл өчигдөр /2024.09.08/ Сексцагаанбогд болон Н.Урин нар цахим сүлжээгээр дамжуулан дахин нэг удаа тайлбар хийсэн. 

Харин энэ удаад Сексцагаанбогд найз охин Н.Уринд гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт гуйсан. 

Түүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын "Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх" гэх улс төрийн томоохон албан тушаал хашиж буй. Гэсэн ч залуучуудын асуудлыг шийдэх, залуучуудын үлгэр жишээ төлөөлөл болох ёстой Сексцагаанбогд өөрийнхөө ч асуудлыг шийдэж чадалгүй" олон нийтийн шүүхээр ороотхов.

Нийгэмид, тэр дундаа залуусын дунд хувь хүний төлөвшилтэй, улс төрийн асуудал дээр ч хатуу байр суурь илэрхийлдэг "дүр бүтээсэн" тэрбээр бодит байдал дээрээ хэлсэн үг шигээ байж чадаагүй гэдгийг дээрх жишээнээс харж болохоор. Тэр өөрийнхөө илэрхийлж байсан улс төрийн байр сууриа ч, хувь хүний төлөвшил гэх зүйлээ ч, хосын харилцааны үлгэр жишээ байдлаа ч үгүйсгэж орхисон. 

Энэ бүхнийг орхиод улс төрийн албан тушаалтан гэдгээр нь авч үзвэл эрхэм зөвлөх Б.Гантулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх эрх байна уу гэдэг асуудал урган гарна. Олон нийтийн газар ёс суртахуунгүй аашилж, эмэгтэй хүнд гар хүрсэн нь түүнийг ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болж магадгүй юм. Үүнийгээ ч ойлгож буй бололтой "Төрийн албан хаагч, олон түмэнд үйлчилж байгаа хүний хувьд зохисгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсэж байна" хэмээн мэдэгдсэн нь улс төрийн хариуцлага хүлээх хүсэлгүй мэт. 

Ер нь улс төрийн хүрээнд иймэрхүү зохисгүй үйлдэл гаргасан л бол ажил албанаасаа чөлөөлөгддөг жамтай. Ер нь Монгол Улсын Ерөнхий сайдад найз бүсгүйдээ гар хүрдэг, олон нийтийн газарт ёс суртахуунгүй үйлдэл гаргадаг зөвлөх байх нь хэр зөв зүйтэй вэ. Тийм алдаа гаргасан Сексцагаанбогдод залуучуудыг төлөөлөх эрх, Ерөнхий сайдад зөвлөх ёс зүй бий юу гэдэг нь эргэлзээтэй. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.136
    2024/09/09

    Юун зөвлөх эхнээсээ үзэл баримтлалаа худалдсан ёс зүйгүй бсан даа

    Хариулах
  • 103.168.34.123
    2024/09/09

    Davshlaad yaah ve? Udahgui ergedelee ugehgui bailgui dee Ner ni hurtle neg l bish ee

    Хариулах
  • 103.57.93.216
    2024/09/09

    Ийм зөвлөх сонгосон оюун эрдэнэ гол буруутан юм биш үү. Сонгуулийн сурталчилгааны ажилтан нь хүн алаад нэр дэвшигч нь буруутсан биз дээ. Шудрага байцгаая.

    Хариулах
  • 124.158.104.127
    2024/09/09

    өөрөө явж чадахгүй арчаагүй хог байна даа

    Хариулах
  • 202.55.188.84
    2024/09/09

    Zail

    Хариулах